МАН-ын 76 нэр дэвшигчийг СЕХ бүртгэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
МАН-ын 76 нэр дэвшигчийг СЕХ бүртгэлээ

МАН-ын 76 нэр дэвшигчийг СЕХ бүртгэлээ

СЕХ-ноос УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөх МАН-ын 76 нэр дэвшигчийг бүртгэж авснаа албан тоотоор мэдэгджээ. МАН-ынхан Үндэсний аудитын газарт намын мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-нд хамгийн түрүүнд хүргүүлсэн. Дараа нь СЕХ-нд сонгуульд оролцохоо мэдэгдэн холбогдох албан бичгийг ч мөн нэгдүгээрт аваачиж өгсөн.  Улс төрийн намуудад батламж гардуулахад ч хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн билээ. Анхнаасаа  МАН-ынхан дэгтэй, журамтай албан бичигт нягт нямбай хандаж ирснээр МАН-ын 76 нэр дэвшигч нь ямар ч зөрчил дутагдал гаргахгүйгээр бүгд бүртгүүллээ. Гэтэл бусад улс төрийн хүчин намын даргын гарын үсэг, тамгаа мартсан гэх үндэслэлээр ч хүртэл СЕХ бүртгэхээс татгалзсан удаатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй есөн хүнийг бүртгэх боломжгүй гэдгээ СЕХ мэдэгджээ. АН-ынхны хувьд нэгэнт нэр зоочихсон тойргоо намын дарга З.Энхболд нь солих гээд улайрч байх жишээтэй.  Энэ үйл явцаас улс төрийн намуудын төлөвшлийг бэлхэн харж болохоор байна. МАН бол аливаад хариуцлагатай, ажил хэрэгч ханддаг улс төрийн хүчин гэдэг нь  СЕХ-нд бүртгүүлэх, батламж авах зэрэг процессоос харагдаж байна.

13349239_1029202630497191_829818698_n_4245257576

Эх сурвалж: Шуурхай.мн

 
 
 
Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/
Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.