Улсын ерөнхий прокурор хууль зөрчжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 52 секунд
Улсын ерөнхий прокурор хууль зөрчжээ

Улсын ерөнхий прокурор хууль зөрчжээ

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан өнгөрсөн дөрөвдүгээр сард Тамгын газрынхаа дарга Б.Үнэнбатыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Ц.Арвинбуудайг томилсон билээ. Эл томилгоог хууль бус гэж үзсэн Б.Үнэнбат захиргааны хэргийн шүүхэд хандаж заргалдсаар өнөөдрийг хүрсэн юм. 

Тэгвэл өчигдөр Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх хуралдаанаар Б.Үнэнбатын талд шийдвэрээ гаргажээ. Өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас нь халсан Ерөнхий прокурорын шийдвэр хууль зөрчсөнийг тогтоож, Б.Үнэнбатыг ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалинг нь олгох шийдвэр гаргасан байна. Б.Үнэнбатын хувьд одоогоор Хуульзүйн яамны Бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

 
Эмнэлгүүд согтуу иргэдийг тусгаарлахгүй байгаагаас болж өвчтөнүүдийн эрх зөрчигдөж байна
Эмнэлгүүд согтуу иргэдийг тусгаарлахгүй байгаагаас болж өвчтөнүүдийн эрх зөрчигдөж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.