УЛИРАН ОДОХ ОНЫ УЛСТЄРИЙН НАРГИА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 39 секунд
УЛИРАН ОДОХ ОНЫ УЛСТЄРИЙН НАРГИА

УЛИРАН ОДОХ ОНЫ УЛСТЄРИЙН НАРГИА

нийтлэсэн Admin

gol1230ХVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил он цагийн тооллоос тасран одож, дэлхий тэнхлэгээ нэгэн удаа тойрон эргэж дуусах хугацаа ойртож байна. Хvмvvн бидний амьдралын тvvх нэгэн жилээр зузаарч, алдаа, оноо, азгvйтэл бvтэлгvйтэл, амжилт бvтээлээ цэгнэн ярилцаж байгаа энэ торгон мєчид Монгол гэдэг нэгэн том єрх айлын улстєрийн амьдралын єнгє тєрхийг тодорхойлж суудаг эрхэм улстєрчид, тєрийн тvшээдийн нэгэн жилийн наргиантай тvvхийг эрхэм уншигч таньтай хуваалцахаар шийдэж доорх хєгжилтэй учрал, тохиолуудыг тvvвэрлэн бичиглэв. Шинэ жилийн наргиан дээр тань цучил нэмэрлэх болтугай.
Н.Алтанхуяг Гєєгєє Нан­­салмаа Ц.Оюунгэрэлтэйгээ “Задгай цагаан”-ыг аялсан нь
Алсран одож буй модон морин жилийн тэргvvн алдартан, оны онцлох улстєрчєєр Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг ямар ч єрсєлдєгчгvй дvvхэлзэх нь тодорхой. Долоо хоног бvр сэтгvvлчидтэй уулздаг 30 минутынхаа vеэр 70 мянган тєгрєгийн тэтгэмжээ сурагласан оюутнуудын талаар “Оюутнууд мессеж бичээд алах гэж байна” гэж хэлж тэнд цуглагсдыг татаах дєхсєн удаатай.
Сенсаци тарих дуртай нэгэн сэтгvvлч хvvхнээс “Задгай цагаан” хоч хvртсэн Н.Алтанхуяг сайд маань хааяа нэг задгай аваад хаячихдаг нь яалт ч vгvй vнэн билээ.

“Vлдэж байгаа гурван жилд Монгол Улсын галзуу хєгжvvлнэ дээ”, “Єє яахав, бидний vр хvvхдvvд яваандаа энэ их єр тєлбєрийг тєлчихнє дєє”,”Хууль дvрэм яахав ээ” гэх зэргээр туугаад хаячихдаг яах аргагvй хэнэггvй, хээгvй нь дэндсэн нэгэн байв. Тэрбээр ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэлтэй хослон, инээд алдан морьтой галигуулж яваа энэ зураг бол яах аргагvй 2014 оны “Баясгалантай сайхан”-аар торойтол тодрох нь гарцаагvй, Н.Алтанхуяг Гєєгєє Нансалмаа Ц.Оюунгэрэлтэйгээ “Задгай цагаан”-ы аянд галигуулсан нь гэдэг зураг болой.

Цахим алдартан

УИХ-ын гишvvдийн дундаас цахим ертєнцєд зартай нэгнээр Сvхбаатарын гэхээсээ илvvтэй “Жиргээч М.Зоригт” нэрээр алдаршсан эрхэм єрсєлдєгчгvй шахам тодорно. Хаа явсан газраа зургийн аппарат, ухаалаг гар утас, нєєтбvvк гарнаасаа салгадаггvй М.Зоригт гишvvн сошиал ертєнцєд дуулиан vvсгэх талаар тодорзтол толгой цохино. Нэгэн vе “Талх Ганхуяг” гэдэг хоч бараг л бренд болж байсан бол єнгєрсєн зун М.Зоригт гишvvний буриад талхтай зураг гарч ирж ємнєх єрсєлдєгчийг бут цохисон тvvхтэй. Мань эр мєн ємнєх Ерєнхий сайдыг дэмжихгvй гэхдээ алдарт “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгvй” гэсэн бичигт хуудсыг УИХ-ын хуралдааны танхимд байрлуулж тэрvvхэндээ хэрэг тариад авсан удаатай.

“Сайн ах”, Г.Сарангэрэл хоёрын учралын блюз

2014 оны гуравдугаар сарын 02-ны 22:00 цагийн vед Сvхбаатар дvvргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дєрвєн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мєс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан байдаг. Тэр vеэс л Хууль зvйн сайд асан Х.Тэмvvжин, Г.Сарангэрэл нэрт охин хоёрын дуусдаггvй учралын блюз эхэлсэн тvvхтэй. Г.Сарангэрэл охин сvvлдээ эрхэм сайдыг “Сайн ах” хэмээн нэрийдсэн бол Х.Тэмvvжин сайд тvvний юу яриад байгааг єчvvхэн ч ойлгоогvйгээр барахгvй “Хууль зvйн сайд дээрээ хvртэл гvйцэтгэх ажиллагаа явуулсан” хэмээн зад заргалдсан удаатай. Ямартай ч Монголын улстєрд хэзээнээсээ байсан “Сайн ах” -ын тоо 2014 онд нэгээр нэмэгдэж, бишгvй хєєрхєн пижигнvvлээд авсан нь яалт ч vгvй vнэн билээ.

Vгсийн санг баяжуулагч

Энэ номинацын эзнээр аялгуу сайхан монгол хэлний их гvvш Ц.Дамдинсvрэн, Б.Ренчин нарыг дахин тодруулах нь гэж битгий эндvvрцгээгээрэй. Энэ удаа “Чихнv чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт євєг дээдсийн минь єв их эрдэнэ”-ийг энэ цагт улам баяжуулагч, Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж гvvш бас л єрсєлдєгчгvй шахам торжигноно. Тэрбээр УИХ-ын гишvvн Х.Баттулгыг “Чи бас аль нэг арал дээр нууц данстай юм биш биз. Гvлдийчихээд л яваад байх юм” хэмээн загнаж гvлдийчихээд гэдэг гvнзгий утгатай гvргэр vгийг сэргээсэн бол тун удалгvй Н.Алтанхуяг, Н.Энхбаяр хоёрын байгуулсан хамтран ажиллах гэрээний талаар “Vнэт зvйл талаас нь харвал Игзаар хvрэм” хэмээн жиргэж урианхайчуудын “Зэвvv хvрэх, дургvй хvрэх” гэсэн vгийг Монгол хэлний vгсийн санд оруулан ирснээр яах аргаvй єнєє цагийн vгсийн сан баяжуулагчаар ямар ч єрсєлдєгчгvй тодроод байгаа. Тэрээр дараа жил хэдэн ч цоо шинэ vг монгол хэлний vгсийн санд оруулан ирж болзошгvй тул энэ талын эрдэмтэдтэй нягт хамтран ажиллавал илvv амжилтад хvрэх нигууртай.

Алхаа мартсан дарга

Хийгvй, хашир нь дэндсэн УИХ-ын дарга З.Энхболд хааяа нэг гэнэ, сэрэмж алдаад байх болов. Єнгєрсєн зун БНХАУ-ын дарга Си Жинпиний айчлалд зориулсан УИХ-ын хvндэтгэлийн чуулганыг нээхээр алхаа тогших гэтэл баруун гарт нь уяатай шахам явдаг єнєєх алх нь яг тэрvvхэн эгзэгтэй мєчид байхгvй байж таараад сэрэмж алдсан З.Энхболд дарга ч “Алх хаана байна аа. Єє алхаа мартсан байна” гэж хэлэхэд хажууд нь суусан Ц.Элбэгдорж Ерєнхийлєгч тун ёозгvй хараад авсан удаатай. Ямар л олиг байв гэж бvх телевизээр шууд дамжуулж, гадна дотны олон сурвалжлагчид цуглачихаад байхад алхаа мартаж, тєрийн тэргvvнийг муухай харуулсан нь УИХ-ын даргын хамгийн том “марталт” болж тvvхэнд тэмдэглэгдэхээр болов. Гэхдээ З.Энхболд даргын марталт, мунгиналт дуусах хараахан болоогvй бололтой. Хэдхэн хоногийн ємнє МVОНРТ-ийн тухай “Тєсєв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хvнтэй хийдэг ажлыг 700 хvний хvчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан” гэж хэлснээсээ болоод МVОНРТ-ийн Ерєнхий захирал М.Наранбаатарын занаанд орж МVОНТ-ээр гэгээн дvрээ ард тvмэндээ харуулах эрхгvй болчихоод сууж байгаа зэрэг vзvvлэлтээрээ 2014 оны мартамхай, мунгинуу улстєрч номинацид єрсєлдєгчгvй шахам тvчигнэхээр болоод байгаа юм.

Ааруул идэх гэж ирээд АН-ыг бужигнуулагч МАХН-ын дарга Н.Энхбаяр

БНСУ-ыг зориод багагvй хугацаа єнгєрvvлсний дараа єнгєрсєн зун гэнэтхэн морилон ирж УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ, О.Баасанхvvгээс эхлээд нулимс ойртой олон хvний энгэрийг норгочихоод удалгvй буцаад нисэн одсон тvvхтэй. Гэхдээ мань эр анх “Нутгийнхаа салхиар амьсгалж, хєдєє гарч айраг ууж, ааруул идчихээд л буцаад нисчихнэ” хэмээн ирсэн зорилгоо тодорхойлсон ч тун удалгvй хэрэг бишдэж, АН-ын дарга Н.Алтанхуягтай тєрийн ордонд 2020 он хvртэл хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурж олон хvний зvрхийг зогсоочих дєхсєн билээ. Тvvний хувьд “Та нар ах анжгайгаа тийм ч амархан улстєрєєс арчиж хаяна гэж байхгvй шvv” гэдгийг Монголын улстєрчдєд мэдрvvлчихээд буцсан учир 2014 оны “сенсааци баатар” номинацын эзнээр тодрох учиртай. Нєгєєтэйгvvр хvний физиологийн зайлшгvй хэрэгцээ, шаардлага болсон идэж, уух тєлєвлєгєєгєє улстєрийн хамтын ажиллагааны гэрээгээр сольчихоод нисэн одсон улстєрчийн арга мэх, чадвар сvйхээг нь хєхvvлэн дэмжихгvй бол горьгvй.

Шанаа сvх, Шадар сайд болон эргэж ирсэн нь

Орчин цагийн Монголын улстєрд ухамсрын шанааг анхлан гарган ирж АН-ын нялх Сэнгvм, Г.Баярсайхан гишvvнийг УИХ-ын хуралдааны танхимын vvдэнд єдгєєгєєс хоёр жил дєрвєн сарын ємнє цохин унагаж байсан У.Хvрэлсvх Шадар сайд болоод Монголын улстєрд эргэн ирсэн нь 2014 оны “Хамгийн агуу эргэн ирэлт” номинацийг єрсєлдєгчгvй эзэмших эрхийг олгов. “Андууд” хамтлагтайгаа гитар барин тоглолт хийж, гитартай, хар шилтэй У.Хvрэлсvхийн зураг хаа сайгvй тарж, тvvний талаар яриа намжаагvй байхад Шийдлийн Засгийн газрын Шадар сайд болоотохсон. Харин одоо тvvнийг “Ихэд буурь суусан Шадар сайд дахин шанаа єгєхгvй байх аа” хэмээн нэг танхимд тохой залган суугаа сайд нар нь сэмхэн єєр хоорондоо шивнэлдсэн дуулдана. Ямартай ч “Шанаадах нэг єдєр байхад Шадар сайд болоод эргээд ирэх єдєр байдаг”-ийг харуулсан У.Хvрэлсvх сайд энэ номинацаа хvнтэй хуваалцахыг хvсэхгvй нь тодорхой.

О.Магнайгvй номинаци махгvйтэй адил

“Шударга Магнай” нэрээр алдаршсан О.Магнай саяхан “Хvрэлсvхтэй нэг тогооноос шєл халбагадахгvй” гэж зєрvvдэлсээр ШЄХТГ-ын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзсан. 2008 оны долоодугаар сарын 1-ий хэргээр “Ганц”-д хэд хоног суугаад гарахдаа “амьтан болчихсон” байсныг эс тооцвол мань эр тvvнээс хойш тун ч єнгєлєг, цогтойхон амьдарч яваа. Ямар сайндаа л “Магнайгvй жагсаал махгvй усан шєлтэй адилхан” гэх явган яриа гарах вэ дээ. Энэ бvхнийг тооцож vзсэн хувьсгалч О.Магнай “Аа энэ єрєєнд ингэж гиеvрч сууснаас Ганбаа, Уянга нартайгаа нийлээд шинэ хувьсгал хийх нам байгуулна даа, яадгийм” гээд гvйгээд байгаа сурагтай. Ямартай ч 2014 оны “шударга, шуугилсан нь дэндсэн” номинацийн эзнээр хувьсгалч О.Магнай тодорч байна.

Согтуу гишvvн

Энэ номинацийн эзнээр Эдийн засгийн хєгжлийн сайд асан, Ц.Элбэгдорж Ерєнхийлєгчєєс “Хєгжлийн саад” хочийг хvртээд авсан Н.Батбаяр ганц хоёрын зэрэг ялихгvй єрсєлдєгчєє тоосоороо булсаар тодрох нь маргаангvй болоод байгаа. Тvvнтэй Г.Баярсайхан зэрэг ганц хоёр нялх гишvvн єрсєлдєєнд оролцсон ч хол хаягдсан. УИХ-ын энэ сарын 5-ны vдээш хойшхи хуралдаан сунжирч, шєнє дєлєєр У.Хvрэлсvхийг Шадар сайдаар томилох гэсэн биш Н.Батбаяр гишvvний уурыг хvргэчихсэн билээ. Тэгээд ч 1990 оны ардчилсан хувьсгалын анхны цуглааны 25 жилийн ойг яаруухан тэмдэглээд эхэлчихсэн байсан “Фортуна” сайд “Чоно борооноор гэгчээр шєнє болсон хойно улс орны чухал асуудлыг хэлэлцэж байгаад харамсч байна. Асуудлыг єдєр алдаж шєнєєр хэлэлцэж байна. Одоо алийн болгон танай нам манай нам гэж талцах вэ. Би асуулт асууя гэхэд УИХ-ын дарга зєвшєєрсєнгvй…” гэж хэлтэл хариуд нь УИХ-ын дарга З.Энхболд “Н.Батбаяраа чи согтуу байна. Харьж унт. Хэлэлцэж байгаа асуудлынхаа хvрээнд саналаа хэл” гээд хєєчихсєн удаатай.
Тэгэхээр УИХ-ын чуулганы хуралдааны танхимд гайгvй согтуу морилж ирсэн сайд асан Н.Батбаяр “Согтуу гишvvн” номинацийг бvрэн эрхийн дагуу хvртэх гавьяатай.

Эсэргvv Х.Баттулга

Улиран одож буй 2014 онд журмын нєхєд, ер нь Монголын улстєрийг болж л єгвєл сєрж сэлээд байсан эсэргvv улстєрчєєр “Женко” Х.Баттулга ганц хоёр сулхан єрсєлдєгчийн дундаас суга vсэрсээр тодрон гарч байна. Тэрээр ємнєх Засгийн газарт сайд байхаасаа эхлээд л “Тємєр замын царигийг яасан ч нарийнаар тавиулахгvй. Цагаан хэрэмнээс нааш хятад шаахайны мєр гарах ёсгvй” гэж vзэлцсээр УИХ-ын гишvvн Ц.Нямдоржоос эхлээд тун олон дайсантай болсон нэгэн. АН-д МоАХ нэртэй бага шиг нам байгуулах нь холгvй зєрvvдэлсээр байгаа “Женко”-г бvр болохгvй болохоор нь Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж єрєєндєє дуудан оруулаад “Битгий айлын хоймор, зурагтын дэлгэцээр цус шинжлээд суугаад байгаа.
Эрх мэдэлтэй байхдаа юу ч хийгээгvй байж, одоо битгий олон юм яриад бай” хэмээн 30 минут загнахад хємсєг зангидан хар цагаан дуугvй суусаар байгаад гарсан удаатай.
Монголын хошин урлагт Сєрєлт нэртэй нэгэн жvжигчин бий. Тэгвэл Монголын улстєрийн “Сєрєлт” эрхэм гишvvн Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жинпиний цуваа Энхтайваны гvvрэн дээгvvр єнгєрч явахад ємнєєс нь хар малгай ємсчихєєд гvйж явсан зураг нь цацагдаж “Сєрєлт” нэрэндээ эзэн болсон билээ.
Энэ бvхнээс дvгнэлт хийвэл 2014 оны эсэргvv гишvvнээр тvvнтэй эн тэнцvvхэн єрсєлдєх єрсєлдєгч байхгvй тул “Сєрєлт Х.Баттулга” номинацийн эзнээр тодорч байна.
Эх сурвалж: Shuurhai.mn

МОНГОЛ БҮСГҮЙГ ДЭЛБЭЛЖ ХӨНӨӨХ ЗАХИАЛГА ӨГСӨН МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙД АСАНД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
МОНГОЛ БҮСГҮЙГ ДЭЛБЭЛЖ ХӨНӨӨХ ЗАХИАЛГА ӨГСӨН МАЛАЙЗЫН ЕРӨНХИЙ САЙД АСАНД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.