Хэн Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг гутаан доромжилсон бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд
Хэн Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг гутаан доромжилсон бэ?

Хэн Монголын жүдо бөхийн эмэгтэй тамирчдыг гутаан доромжилсон бэ?

БНСУ-д амьдарч буй нэгэн Монгол бүсгүй ийнхүү бичжээ. Энэ талаар бид тун удахгүй тодруулах болно.

Солонгосын Инчон хотноо явагдаж буй 17 дахь удаагийн Азийн тоглолтод манай Монголын баг тамирчид амжилттай сайн оролцож байгаа билээ. Өнгөрсөн 20-23-ний өдрүүдэд бөхийн жүдо барилдааны тэмцээн болж жүдо бөхийн багш дасгалчуулагч, тамирчид маань бахдам сайхан амжилт гаргаж түмэн олноо баярлуулсан. Гэтэл сүүлийн өдөр буюу багийн барилдааны зооны аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн манай монгол тамирчдыг гутаан доромжилсон (үнэндээ ямар үгээр илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна) хүний санаанд оромгүй хэрэг гарлаа.
Солонгосын хоол унданд дасаагүй жудо бөхийн эмэгтэй тамирчид маань өөрсдийн авч очсон борцоороо тэмцээн болсон Дувон спортын ордоны нэгэн өрөөнд хоол хийж идсэн аж. Тэдний хажуугийн усанд орох өрөөнд солонгосын эмэгтэй тамирчид усанд орж байсан байна. Та бүхний мэдэж байгаачлан зооны аваргын төлөө эрэгтэй эмэгтэй багийнхан бүгд солонгосын багтай таарсан бөгөөд ялсан тохиолдолд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан.
Гэтэл ямар хэрэг гарсан гэж санана......
Тэдний идэж байсан борцтой хоолноос эмэгтэйчүүдийн хэрэглэдэг өдөр тутмын дамск (тэгээд бүр хэрэглэчихсэн) гараад ирэх нь тэр. Бурхан минь! Энэ чинь юу вэ?
Хоол түрүүлж идсэн хоёр эмэгтэй тамирчид маань тэр даруй огин бөөлжиж дасгалжуулагч багш нь уйлж, тэнд байсан монгол талын хариуцагч багш нар зургийг нь авсан аж. Удахгуй зооны аваргын төлөө барилдах тул уурлаж бухимдсан цочиж гайхсан сэтгэл зүрхээ дарах гэж ямар их хичээсэн бол.....

Ийм эрүүл хүний санаанд оромгүй жигшүүртэй үйлдэлийг хийсэн хүн улс орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож байгааг яалтай билээ...Үргэлжлэл...

Засгийн газар, АТГ том бүлэглэлтэй тэмцэж байгаагийн том жишээг Б.Мөнхтөрийн казиногийн баримтаас хараарай!
Засгийн газар, АТГ том бүлэглэлтэй тэмцэж байгаагийн том жишээг Б.Мөнхтөрийн казиногийн баримтаас хараарай!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.