Хууль бус томилгоонуудаа зогсоогооч ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 13 секунд
Хууль бус томилгоонуудаа зогсоогооч  ээ

Хууль бус томилгоонуудаа зогсоогооч ээ

МАН 2016 оноос хойш үнэмлэхүй засаглан, төрийн албанд сахилгын хариуцлага бий болгож, бүтээн байгуулалтын чиглэлд чамгүй ажил амжуулж байгаа нь сайшаалтай. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл бишгүй л байна. Тодотговол төрийн албыг төрлийн алба болгож, цаашлаад угсаа залгамжилсан аав хүүхдүүдийн, найз нөхдийн үр удмаар монголын төр дүүрэх хандлага байгаа нь олны анхааралд орлоо. Тэр тусмаа сүүлийн үеийн томилгоонууд ихээхэн хэл ам дагуулж байна. Хамгийн гол нь эдгээр томилгоонууд төрийн албанд мэргэшсэн туршлагтай хүмүүсийг шахах, тэдний оронд ажил хийж үзээгүй цагаан гартнууд орж ирж байгаа нь төрийн албыг ихээхэн сул болгож байгаа юм.

Монголын төрд ажиллаж байгаа мэргэшсэн чадварлаг албан хаагчдаа хамгаалж улстөрчдийн шахаагаар томилогдохоор  ирсэн шахааны нөхдүүдэд шанаа өгөөд буцааж байх бүрэн эрхтэй Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг албан тушаалдаа тэсэж үлдэхийн тулд дутагдал зөрчлийн хажууд нүд чихгүй мэт сууна. Монголын төрийн албаны бараг бүх өндөрлөгт олон жил заларсан Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын хүүхдүүд төрийн зардлаар гадаадад сурчихаад төлбөрөө ч төлөлгүйгээр Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын өндөр сэнтийд ногоон гэрлээр томилогдож байгаа нь дэндүү түрэмгийлэл юм.

Шадар сайд асан Ө.Энхтүвшин нь өөрийн нутгийн багын найз цагдаагийн хурандаа С.Болдбаатарын хүү мэргэжлийн бус төрийн албаны сонгон шалгаруулалтад орж дүгнэлт гаргуулаагүй хууль бусаар Дэд даргаар томилогдсон Б.Билгүүнийг  хууль зөрчин 2019 оны дөрөвдүгээр сард Стандарт, хэмжилзүйн даргын үүрэг гүйцэтгэгчээр дэвшүүлэн  шахаж амжжээ. Карандуулж орж ирсэн Б.Билгүүн Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвийг   нэг жил дөрвөн сар гаруйн хугацаанд тус  салбарын ажил навс унаж байгааг халаглан шүүмжлэх байгууллага хүмүүс олширч, санал хүсэлтээ сайд дарга нарт хүргэдэг боловч удирдлагууд шахааны хүмүүсээ яаж ч чадахгүй байгаа нь харамсалтай.

Ялангуяа Б.Билгүүний хууль бус томилгооны талаар Төрийн албаны Зөвлөлийн дарга Б.Баатарзоригт маш сайн мэдээлэлтэй хирнээ огт арга хэмжээ авахгүй хамгаалаад байгаа нь үнэхээр хачирхалтай юм. Б.Билгүүн нь  Төрийн албаны хуулийн дараахи  заалтуудыг ноцтой зөрчин  хууль бусаар Стандарт, хэмжилзүйн дэд даргаар 2016 онд томилогдсон гэдгийг баримтаар өгүүлж байна.

Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуулийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сурл орон тоо гарсан тохиолдолд тухайн байгуулагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.гэж заасаны дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой байхад ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр томилогдсон байна.

Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуулийн 16.2-д “Төрийн албан тушаалд дараахи тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно, гэж 16,3-д “Энэ зүйлийн 16.2, мөн хуулийн 17.1,17.4-т заасныг зөрчиж иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны төв байгууллага хүчингүйд тооцож,....буруутай албан тушаалтанд  энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” .гэж мөн хуулийн  75,1-д “заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай ...холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж  цагаан цаасан дээр хараар хуульчилан заасан байхад  Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг хамгаалаад суугаад байгаа нь энэ хүнд хууль дээдлэх зарчим үйлчлэхгүй болсны бодит нотолгоо тул Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар анхаарлаа хандуулах цаг болжээ. Төрийн албаны Зөвлөлийг ингэж мунгинаж суух хооронд төрийн хуулийг уландаа гишгэж төрсөн эцгийнхээ найз Ө.Энхтүвшингийн шахаагаар Стандарт хэмжилзүйн газрын тооноор орж ирэн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Билгүүн жинхэлж тус байгууллагын толгой дээр суухаар зүтгэж байна. Монголд хуулийн засаглал оршиж байгаа бол шинээр томилогдсон Шадар сайд Я.Содбаатар энэхүү хууль бус ажиллагааг зогсоож чадна гэж бодож байна.

Tumen.mn

Сүхбаатар аймагт ноолуурын ханш 160 мянгад хүрчээ
Сүхбаатар аймагт ноолуурын ханш 160 мянгад хүрчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.