Гадаад руу зорчих иргэдэд улс орнуудын тавьж буй ШААРДЛАГА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 15 секунд
Гадаад руу зорчих иргэдэд улс орнуудын тавьж буй ШААРДЛАГА

Гадаад руу зорчих иргэдэд улс орнуудын тавьж буй ШААРДЛАГА

ХӨСҮТ-өөс гадаадад зорчих иргэдэд өчигдөр зөвлөмж, мэдээлэл өглөө.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "2005 онд анх батлагдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчнүүд гэж бий.

Өөрөөр хэлбэл, хил дамнасан, олон улсад гарч байгаа өвчний үед ямар зарчмыг баримтлах талаар Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан байдаг.

Тухайн дүрмийн дагуу улс орон бүр өөрийн нөхцөлд тохируулан хилийн тандалтын үйл ажиллагааг зохион байгуулж байдаг" хэмээгээд улс орнуудын хилийн тандалтын арга хэмжээг танилцууллаа.

ЯПОН УЛС

2022 оны нэгдүгээр сарын 13-ний өдрөөс Монгол Улсаас Япон улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурван хоног тусгаарлах шаардлагатай болсон. Энэхүү гурван хоног нь очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоологдоно.

Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч, дөрвөн хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.

Тусгаарлалтын хугацаа нийт долоо хоног байна. Хилээр нэвтрэхдээ 72 цагийн хугацаанд өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байна.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тухайн улсад зорчих иргэдээс 48 цагийн хугацаатай PCR шинжилгээний сөрөг хариу шаардаж байгаа. Гэхдээ 0-6 хүртэлх насны хүүхдийн PCR шинжилгээний хариу шаардахгүй.

Мөн вакцины гэрчилгээ, PCR шинжилгээний хариуг цаасан дээр хэвлэсэн байх ёстойг анхааруулж байна. Ингэхдээ вакцины гэрчилгээ, PCR шинжилгээний хариу дээрх хувь хүний мэдээлэл /төрсөн он сар өдөр, РД гэх мэт…/ нь паспорттой ажил байх ёстойг сануулъя.

Түүнчлэн PCR шинжилгээний хариу ирүүлээгүй эерэг гарсан зорчигчдод тухайн улс 2 сая воны торгууль ногдуулах хуулийн заалттайг онцгойлон анхааруулж байна.

Тусгаарлалтын тухайд, гадаадаас ирсэн бүх зорчигчдод харьяалал, вакцинжуулалтын байдлаас үл хамааран долоо хоног тусгаарлана.

Тус улс ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн буюу Pfizer, AstraZeneka, Janssen, Moderna, Covishield, Sinopharm вакцинуудын аль нэгийг хийлгэсэн байх хэрэгтэй бөгөөд заавал вакциныхаа бичгийг авч явахыг зөвлөж байна.

АНУ

Тус улс хамгийн түрүүнд вакцины асуудлыг чухалчилж байгаа. Тодруулбал, бүрэн вакцинд хамрагдсан гэж үзэхийн тулд аялагчид ирэхээс 14 хоногийн өмнө хоёр дахь тунг авсан байх ёстой.

Гадаад улсаас АНУ руу нисэж буй хоёр ба түүнээс дээш насны агаарын тээврийн бүх зорчигч аялахаас нэг өдрийн өмнө авсан коронавирусийн шинжилгээнд сөрөг хариу гарсан эсвэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн тухай бичиг баримтаа танилцуулах шаардлагатай.

Хэрэв Та хоёр ба түүнээс дээш настай бол АНУ руу нисэхээс нэгээс илүүгүй хоногийн өмнө шинжилгээ өгөх ёстой. Нэг хоногийн хугацаа нь нислэг эхлэхээс нэг хоногийн өмнө байх юм.

Жишээлбэл, хэрэв таны нислэг Баасан гарагийн 13:00 цагт бол Пүрэв гарагт ямар ч үед авсан сөрөг хариутай онгоцонд сууж болно. Харин хоёр хүртэлх насны хүүхэд заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй гэсэн нөхцөлтэй.

Мөн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол 90 хоног дотроо PCR шинжилгээ нь эерэг гарч болох учраас өвчлөөд эдгэрснээ нотлох бичгээ Англи хэл дээр авах явах ёстой.

Уг бичгийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс эсвэл Emongolia.mn цахим хуудсаар дамжуулах авах бүрэн боломжтой.

Мөн тус улсад ДЭМБ-ийн зөвшөөрсөн Pfizer, AstraZeneka, Moderna, Sinopharm гэсэн вакцинуудыг хүлээн зөвшөөрч байгаа.

КАНАД УЛС

Аялалд авахад зөвшөөрөгдсөн хоёр вакцины холимог дор хаяж хоёр тун вакцин хийлгэсэн байх эсвэл Janssen вакцины дор хаяж нэг тунтай байхыг шаардана. Ингэхдээ Канад улс руу нэвтрэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө вакцины хоёр дахь тунг авсан байх ёстой.

Хэрэв тус улсын хилээр нэвтрэхэд шинж тэмдэг илрээгүй, тав ба түүнээс дээш насны бүх аялагчид молекулын шинжилгээний үр дүнгийн хүлээн зөвшөөрөгдсөн хариутай байх ёстой.

Сөрөг хариу нь 72 цагийн дотор хүчинтэй бөгөөд өмнө коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол Канад руу орохоосоо өмнө 10-аас доошгүй өдөр эсвэл 180-аас илүүгүй хоногийн өмнө авсан эерэг шинжилгээний хариуг нотлох баримтаа өгөх шаардлагатай.

Жишээлбэл, хэрэв таны шинжилгээ нэгдүгээр сарын 1-ний өдөр эерэг гарсан бол нэгдүгээр сарын 11-нд та тус хариугаа хэрэглэж болно. Хэрэв таны эерэг нотолгоог хүлээн авбал Та Канад улсад ирээд эсвэл найм дахь өрийн шинжилгээ өгөх шаардлагагүй болох юм.

Өөрөөр хэлбэл тус улсын хилээр нэвтэрсэн иргэн бүр очсоноос хойш наймаас дээш хоногтоо шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Түүнчлэн бүрэн вакцин хийлгэсэн эсвэл вакцин хийлгээгүй 12 нас хүрээгүй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан тохиолдолд Канад улс 10 хоног тусгаарлаж байна. Иймд тус улсад очсон хойно нь ямар нэг байдлаар халдварын шинж тэмдэг илэрвэл 1-833-641-0343 дугаарын утсаар мэдэгдэх ёстой.

Мөн Канад улс ДЭМБ-ын зөвшөөрсөн бүх вакциныг хүлээн зөвшөөрч байгаа.

ОХУ

ОХУ-д буух цагаас 48 цагийн дотор PCR шинжилгээний сөрөг хариу шаардаж буй. Ингэхдээ хариу орос эсвэл англи хэл дээр байх ёстой.

Мөн тус улс өөрийн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУД

Австри руу зорчиход 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг гарсан хариутай байх хэрэгтэй бөгөөд хэрэв тусаад эдгэрсэн бол заавал шинжилгээ шаардахгүй. Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс тус улс бусад орны жуулчдад хилээ нээсэн.

Вакцины тундаа хамрагдсан, ЭМЯ-наас баталсан дархлаажуулалтын тунг хийлгэсэн байхыг шаардана. Олон улсын зорчигчид хоёр тунд л хамрагдсан байх хэрэгтэй.

Мөн Мальта, Их Британи, Герман зэрэг улс 24-72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг бичиг байхыг шаардаж байгаа.

“Би биш бид гэсэн сэтгэлээр хандахад амжилт ирдэг”
“Би биш бид гэсэн сэтгэлээр хандахад амжилт ирдэг”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.