Хятадын нохойн махны фестивалийг 200000 гаруй хүн эсэргүүцэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 40 секунд
Хятадын нохойн махны фестивалийг 200000 гаруй хүн эсэргүүцэв

Хятадын нохойн махны фестивалийг 200000 гаруй хүн эсэргүүцэв

        Дэлхийн нохойн махны хамгийн том фестивалийг энэ жил олон мянган хүн эсэргүүцэж байгаа тухай “Guardian” агентлаг мэдээллээ.

Тодруулбал, Хятадын болон олон улсын амьтны эрхийн төлөөх байгууллагуудын 200 мянга орчим хүн арга хэмжээг явуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Эдгээр хүмүүс өөрсдийн гарын үсгээр баталгаажсан, фестивалийг хориглохыг хүссэн өргөн бичгээ Хятадын холбогдох албаныханд өгөхөөр бэлдэж байна. Түүнчлэн өөрсөдтэй нь нэгдэхийг хүмүүст уриалж байгаа аж.

 

Хятадын Юлинь аймагт жил бүр зохион байгуулагддаг Нохой, муурны махны фестивалиар жилд 10 мянга орчим нохойг нядалдаг байна.

 

Амьтны эрхийг хамгаалагчид өөрсөдтэй нь нэгдэхийг хүссэн иргэдийг www.change.org хаягаар холбогдохыг хүсчээ.

 

Амьтны эрхийг хамгаалах Америкийн агентлаг Дуо Дуо тэргүүтэй байгууллагууд нэгдэн фестивалийг зогсоох олон кампанит ажил өрнүүлж байна. Тэдний YouTube бичлэгийг 130 мянган хүн үзсэн бөгөөд “Юлинь 2015-ийг зогсооё” гэсэн хаштаг бүхий 250 мянган жиргээ жиргэсэн байна.

 

Зуны нар эрчимжих өдөр жил бүр Гуанши мужид болдог энэхүү арга хэмжээний үеэр нохой, муурнуудыг амьдаар нь өвчиж, шатаах, хөнөөх зрэг санаанд багтамгүй яргалал болдог байна.

 

Хятадын уламжлалт үзлээр нохойны мах нь аливаа өвчнийг анагаахад болон эрчүүдийн бэлгийн суларлаас сэргийлдэг хэмээн үздэг аж.

Г.Үжин

Эх сурвалж: 24 tsag.mn

ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БА ЛАГИЙН ҮНЭР
ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БА ЛАГИЙН ҮНЭР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.