С.Энхболд: Мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Турк улсын эмч нарын дэмжлэгтэйгээр Монголд нэвтрүүлж чадлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 24 секунд
С.Энхболд: Мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Турк улсын эмч нарын дэмжлэгтэйгээр Монголд нэвтрүүлж чадлаа

С.Энхболд: Мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Турк улсын эмч нарын дэмжлэгтэйгээр Монголд нэвтрүүлж чадлаа

Монгол Улсад мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Турк улсын эмч нарын дэмжлэгтэйгээр нэвтрүүллээ.

Тодруулбал, ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажилттай хүүхдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт наймдугаар сард багтаан хамруулжээ.

Мөн есдүгээр сарын 1-3 хооронд 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, долоон хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоосон бөгөөд эхний ээлжид таван хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг хоёр өдрийн турш турк болон монгол эмч нарын багш хамтран Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт амжилттай хийсэн байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн сайдын хувьд салбарын эмч мэргэжилтэн, яамны удирдлагын багтайгаа хамтран уналт таталт, саа саажилттай хүүхдүүдийн эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд гадаад оронд хийлгэх шаардлагатай байсан мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг эх орондоо нэвтрүүлэх зорилго тавин ажлаа эхлүүлсэн юм.

Мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, мэдээгүйжүүлэг унтуулгын, сэргээн засахын эмч, сувилагч, мэргэжилтнүүдээс бүрдсэн мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг Монгол Улсад нэвтрүүлэх мэргэшсэн үндэсний багийг бий болгох тушаалыг гаргаж, ажлаа эхлүүлсэн.

ЭХЭМҮТ-д нийт 230 саа саажилттай хүүхдийг мэдрэлийн, мэдрэлийн мэс заслын, сэргээн засахын эмч нарын хамтарсан үзлэгт наймдугаар сард багтаан хамрууллаа. Есдүгээр сарын 1-3 хооронд Турк улсын Лийв эмнэлгийн эмч мэргэжилтний багтай хамтран 38 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, долоон хүүхдэд хагалгааны заалттай болохыг тогтоов.

Ингэснээр эхний ээлжид нэн шаардлагатай хагалгаанд орох заалттай таван хүүхдэд мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг хоёр өдрийн турш Турк улсын эмч нарын багтай хамтран УГТЭ дээр Монголын эмч мэргэжилтнүүд хийж дууслаа. Цаашид хагалгаанд орсон хүүхдүүдийн сэргээн засах эмчилгээг ЭХЭМҮТ-д үргэлжлүүлэн хийх бэлтгэлээ хангасан. Ийнхүү Монгол Улсад дахин нэг шинэ эмчилгээний технологийг эрүүл мэндийн салбар багаараа нэвтрүүлж чадлаа.

Гадаадад очин эмчлүүлэхэд үүсдэг аливаа хүндрэлүүд, тэр дундаа гадаадад хийгддэг хагалгааны зардлаас ойролцоогоор дөрөв дахин хямд хийгдэх боломж бүрдэж байгаа нь иргэдийн санхүүгийн асуудалд маш том хөнгөлөлт болж чадна.

ЭМЯ цаашид уг хагалгааг төгс нэвтрүүлэхийн тулд гадаадаас дараагийн багийг урьж авчрах, эмч мэргэжилтнүүдээ тасралтгүй сургахад анхаарна.

Бидний урилгыг хүлээн авч, хамтран ажиллаж буй Лийв эмнэлгийн багийг 20 жилийн туршлагатай мэдрэлийн мэс засалч профессор Др.Туфан, түүний баг хамт олон болон үндэсний багийнхаа эмч, сувилагч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж, илүү их амжилтыг хүсье.

Монгол хүн бүр эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжийн төлөө хичээн ажиллах болно" хэмээн бичжээ.

“Босоо Хөх Монгол” хятад компаниас монгол ажилчдын цалинг авч өгчээ
“Босоо Хөх Монгол” хятад компаниас монгол ажилчдын цалинг авч өгчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.