Г.Баярсайхан: Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтанд авах талаар Засгийн газарт санал болгож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
Г.Баярсайхан: Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтанд авах талаар Засгийн газарт санал болгож байна

Г.Баярсайхан: Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтанд авах талаар Засгийн газарт санал болгож байна

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн өлсгөлөн зарлаад байгаа билээ. Сар шинийн битүүний өдөр ч тэд тэмцлээ үргэлжлүүлсээр байх аж. Харин өчигдөр орой /2015 оны 2 дугаар сарын 17/ 18 цагийн орчимд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тэдгээр хүмүүс дээр очсон юм. Тэрбээр Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтанд авах боломжийн талаар ярьжээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ноён уулыг орон нутгийн хамгаалалтын бүсэд хамааралгүй гэж мэдээлж байсан. Яагаад тэр вэ?

-Бид тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу ажиллахыг хичээж байгаа. Хуулиар бол хамгаалалтын дөрвөн ангилал бий. Хамгийн тохиромжтой ангиллыг нь сонгож төрийн тусгай  хамгаалалтанд авах санаачлага гаргаж байна.  Үүнийг УИХ-аар  хэлэлцэж шийднэ л дээ.  Эхний алхамд бид Засгийн газарт ийм санал тавьж байгаа юм. Засгийн газар нэг сарын хугацаанд бидний санал, хуулийн төсөл дээр ажиллаж шийдвэрээ гаргана.

-Төслийг та өөрөө санаачилсан уу?

-Тиймээ. УИХ-ын гишүүн Болорчулуун, С.Ганбаатар, Д.Арвин, Л.Болд , Ц.Оюунгэрэл нар бас хамт байгаа.

-Хэзээ шийдэх бол?

-УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ. Намрын чуулган маань битүүний өдөр өндөрлөнө. Засгийн газар дээр Ноён уулын  асуудал яригдаад нэг сарын дараа УИХ-д  барихаар тооцож байгаа юм.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Идэвхэжсэн 2030 төсөл амжилттай хэрэгжиж байна
Идэвхэжсэн 2030 төсөл амжилттай хэрэгжиж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.