Ирэх сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Ирэх сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ

Ирэх сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн цахим системд холбожээ.Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтээ өнөөдрөөс буюу 2021 оны тавдугаар сарын 25-ний өдрөөс эхлэн цахимаар гаргах боломжтой боллоо. Үүний тулд иргэд Ehalamj системрүү хандаж хүүхдийн мөнгөн тэтгэмждээ бүртгүүлэх шаардлагатай аж.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Зургаадугаар сараас онцгой тохиолдлын таван төрлийн тэтгэмжийг цахимд шилжүүлнэ.Тодруулбал,18 нас хүрэхээсээ өмнө өнчин болсон 18-24 насны иргэн, гэр орон сууц нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэн, хорих ангиас суллагдсан иргэн, өрх толгойлсон гэр оронгүй иргэнд олгодог онцгой тохиолдлын тэтгэмжүүдийг Ehalamj системд нэвтрүүлнэ.Энэ ондоо багтаад асаргааны тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж гээд 10 төрлийн үйлчилгээг нэмсэнээр нийт 21 үйлчилгээг цахимд шилжүүлнэ.Иргэд ehalamj.mn цахим хуудас, төрийн үйлчилгээний цахим машин "ТҮЦ" машин, ebarimt аппликейшн, е-mongolia зэрэг системийг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гаргах боломжтой юм.Цаашид нийгмийн халамжийн бүх үйлчилгээг шат дараалалтай цахим хэлбэрт шилжүүлнэ" гэв.

Өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна
Өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.