Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хангалттай сайн хэрэгжиж байна гэж үнэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 47 секунд
Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хангалттай сайн хэрэгжиж байна гэж үнэллээ

Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа хангалттай сайн хэрэгжиж байна гэж үнэллээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон 2022 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны үр дүн, явц гүйцэтгэлийг хэлэлцэж, дүгнэлээ. Тайлангийн хурлын онцлог, гарсан шийдвэрийн талаар тус үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяагаас тодруулав.

-Үйлдвэрийн оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ. Үйл ажиллагааны үр дүн эхний хагас жилд хэрхэн харагдав?

Бид Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний 5 жилийн ажлын ард гарч, энэ 2022 оноос хоёр дахь таван жилийн ажилдаа ороод байна. Өөрөөр хэлбэл, 2022-2026 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлээ үнэлж, дүгнэлээ. Үйлдвэрийн цех нэгжүүд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахад энэ жил онцгой анхаарч ажиллаж байгаа. 2022 он Эрдэнэт үйлдвэрийн хувьд онцлог жил. Учир нь энэ онд бид түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, 1 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн үг. Үндсэндээ 2031 он хүртэлх үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх гол хөрөнгө оруулалт 2022-2024 онд хийгдэх ёстой. Тэгэхээр бид 2022 оны хөрөнгө оруулалтын ажил, түүний явцад ач холбогдол өгч, үүний гүйцэтгэлд энэ удаагийн балансын хурлаа чиглүүллээ. Хурлаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж буй талаар цех нэгжүүдийн тайлан мэдээллийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй сонссон. Үндсэн үйл ажиллагааны үр дүн зорилтот түвшинд хангалттай сайн хэрэгжиж байна гэж үнэллээ. Балансын хуралд бүх нэгж буюу үйлдвэрийн газрын 35 цех нэгж тайлангаа танилцуулсан. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзэхэд хангалттай сайн хэрэгжиж байна. Мэдээж, ковидын нөхцөл байдал, геополитик, хил гааль тээвэртэй холбоотой асуудлуудаас шалтгаалан хойшилж, саатсан ажлууд бий. Гэсэн ч аль болох бидний өмнө тулгарч буй сорилтуудыг давж гарч, ковидоос улбаатай саад бэрхшээлийн ямар нэг нөлөөгүйгээр ажиллах зорилгын маань үр дүн гарч байна гэдгийг онцлон хэлэх байна.

-Тайлангийн хурлын шийдвэр, цаашид юунд анхаарах ёстойг онцлов?

Цех нэгжүүдийн хувьд тайлангийн боловсруулалт, хамгаалалтаа холбогдох дүрэм журмын хүрээнд хийгээд хэвшсэн байна. Одоо бидний гол зорилт бол хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл, хөтөлбөрүүдийнхээ хэрэгжилтийг эрчимжүүлэх. Хамгийн гол нь бид төлөвлөгөөт зорилтуудаа бүрэн хэрэгжүүлээд ажиллаж буй нөхцөлд хэт ирээдүйд чиглэсэн илүү их үр ашиг гаргах хөрөнгө оруулалтын ажлууддаа гол анхаарах шаардлагатай гэдгийг онцолж даалгасан. Тиймээс цаашид энэ чиглэлд анхаарч, ажиллах үүрэг даалгавар цех нэгжүүдэд өгөгдлөө.

-Эрдэнэт үйлдвэрт хэмнэлтийн бодлого хэрэгжиж байгаа. Энэ бодлогын хэрэгжилт, явц ямар байна вэ?

Хэмнэлтийн чиглэлээр УИХ-аас баталсан “Төрийн хэмнэлтийн хууль”, Засгийн газрын хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх тогтоолын хүрээнд Эрдэнэт үйлдвэр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ нэгдсэн төлөвлөгөөгөө үндэслэж, цех нэгж бүр дотооддоо хэмнэлтийн зарчимд шилжин ажиллаж байна. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн зүгээс хэрэгжүүлж буй хэмнэлтийн бодлого бол зөвхөн Төрийн хэмнэлтийн хууль батлагдсанаар эхэлсэн ажил биш. Бид хэмнэлтийн бодлогыг 2017 оноос хойш жил тутам хэрэгжүүлж ирсэн. Тэр тусмаа зэсийн үнийн өсөлт өндөр байгаа үед үнийн өсөлт дагасан зардлын өсөлт гаргахгүй байх чиглэлд онцгой анхаарч, бодлого барьж ажиллаж байсан. Тэгэхээр бидний хэрэгжүүлж буй энэ бодлого Монгол Улсын хууль тогтоомжоор баталгаажсан цаг үед бид төлөвлөгөө гарган түүнийгээ биелүүлж ажиллаж байгаа. Цех нэгжүүд дээр ч төлөвлөсөн хэмнэлтийн арга хэмжээ үр дүнтэй хэрэгжиж байна.

Эх сурвалж: Erdenettoday.mn

БНХАУ-ын 74 иргэн
БНХАУ-ын 74 иргэн "Тамхи со", "Стандарт шуудай" зэрэг 6 компанид ажиллах мэдүүлэгтэй Монголд нэвтэрчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.