"Эх орны хүнс-Эрүүл хүнс" өдөрлөг өнөөдөр эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
“Эх орны хүнс-Эрүүл хүнс“ өдөрлөг өнөөдөр эхэлнэ

“Эх орны хүнс-Эрүүл хүнс“ өдөрлөг өнөөдөр эхэлнэ

Эрх чөлөөний талбайд өнөөдрөөс эхэлж "Эх орны хүнс-Эрүүл хүнс" сэдэвт бүтээгдэхүүн танилцуулах,  чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр ард иргэддээ үйлчлэх өдөрлөг болох гэж байна.

ХХААЯ, НМХГ-тай хамтран үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой зохион байгуулах энэхүү өдөрлөгт үндэсний үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуй нэгж оролцох ажээ.

Мөн энэ үеэр МХГ, ХХААЯ-наас хүнсний аюулгүй байдлыг хангах тухай  мэргэжил арга зүйн гарын авлагаар хангана. Хэрэглэгч өөрөө гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах, өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай хоол хүнсийг хэрэглэх талаар  мэдлэг олж авах арга барил эзэмших, хүнсийг зориулалт, зааврын дагуу хадгалах, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хоол хүнснээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх зөв дадал хэвшүүлж сургахад өдөрлөгийн ач холбогдол оршино.

Тус арга хэмжээ энэ сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Г.Бат

Zaluu.com

“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
“Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт хурлыг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.