Баянзүрх эмнэлэгт хэвтэж байсан иргэнээс ХАЛДВАР илэрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Баянзүрх эмнэлэгт хэвтэж байсан иргэнээс ХАЛДВАР илэрлээ

Баянзүрх эмнэлэгт хэвтэж байсан иргэнээс ХАЛДВАР илэрлээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт коронавирусийн халдварын шинэ тохиолдол илэрч хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, тус эмнэлэгт эмчлүүлж байсан эмэгтэйгээс халдвар илэрсэн гэсэн мэдээлэл байна. Ямартаа ч цагдаагийн байгууллага тус эмнэлгийг хамгаалалтад авч, мөн 20 орчим хүнийг тусгаарлаад байгаа аж.

Халдвар авсан гэх эмэгтэй энэ сарын 11-нээс тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Тэрээр хаанаас  халдвар авсан талаарх мэдээлэл одоо хүртэл тодорхойгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ард иргэд дунд халдвар тарсан байсан уу гэдэг асуулт үүнээс ургаж гараад байгаа юм. Ямартаа ч маргааш 11:00 цагийн шуурхай мэдээллээр албаныхан энэ талаар тодорхой мэдээлэл өгөх бололтой.

Ташрамд дурдахад Амгалан гаалийн газрын ажилтан, түүний хүү хоёрын халдвар авсан эх үүсвэр хаана байгааг одоо хүртэл тогтоогоогүй байгаа юм.

Ирак Исламын улс бүлгийн эсрэг F16 байлдааны онгоц ашиглана
Ирак Исламын улс бүлгийн эсрэг F16 байлдааны онгоц ашиглана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.