Монгол орны нийт нутгаар зуншлага хэр байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 34 секунд
Монгол орны нийт нутгаар зуншлага хэр байна вэ?

Монгол орны нийт нутгаар зуншлага хэр байна вэ?

Монгол орны нийт нутгаар ургамлын гаралт хэр байгааг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тус байгууллагын мэдээлснээр, тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.

Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.

Харин Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар ургамлын гаралт дунд зэргийн бол Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Булган, Өмнөговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар хэвийн байгаа аж.

Өнгөрсөн шөнө Дундговь аймгийн нийт сумдаар 0.5-9мм, Өмнөговь аймгийн сумдаар 0.5-8мм, Дорноговь аймгийн зарим сумдаар 0.7-4мм, Өвөрхангай аймгийн нийт нутгаар 3-27 мм бороо оржээ. Үүнээс Өвөрхангайн Баруунбаян-Улаан сумын нутгаар 25 мм, Бат-Өлзий суманд 27 мм, Баянхонгорын Жинст суманд 34 мм буюу хамгийн их бороо орсон байна.

Цаг улирлын тооны бичигт тавдугаар сарын 20-нд зуны тэргүүн сар гарсныг тэмдэглэжээ.

Эх сурвалж: ЦУОШГ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нар зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай танилцлаа
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нар зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх бэлтгэл ажилтай танилцлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.