Эртний булшийг тонож сүйтгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Эртний булшийг тонож сүйтгэжээ

Эртний булшийг тонож сүйтгэжээ

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт эртний булшийг тонож, сүйтгэсэн хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, Цагдаагийн хошууч Буяндалайгаас тодруулахад “Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Эртний булш ухаж, сүйтгэсэн этгээдэд Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэв. 

Тэгвэл тус хуулийн 129.1-т булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-355 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ хэмээн заажээ. 

Дашрамд дуулгахад, энэхүү эртний булш нь тус сумын IV багийн нутаг дэвсгэрт буюу сумынхаа төвөөс 50 гаруй км-ийн хол зайд Их Азарга гэх газар байдаг ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

 

 

Даамчин хүүд өнөөдөр л тусламж хэрэгтэй байна
Даамчин хүүд өнөөдөр л тусламж хэрэгтэй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.