Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн этгээдийг баривчлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Насанд хүрээгүй охидын  биеийг үнэлүүлсэн этгээдийг баривчлав

Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн этгээдийг баривчлав

Нийслэлийн цагдаагийнхан  өнгөрсөн хавраас эхлэн судар самуун явдлын эзэд буюу биеэ үнэлэгчдийн бүлэглэлтэй тэмцэх талаар зохион байгуулалттай хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг нь энэ оны 6-7 дугаар сард явуулсан “Дэн буудал” ажиллагаа байлаа. Энэхүү арга хэмжээний үр дүнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан зэрэг дүүрэгт байрлаж байсан нэлээд хэдэн Дэн буудлын үйл ажиллагааг хаажээ.  Гэвч биеэ үнэлэгчид хаа сайгүй бэлчсээр яваа аж. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу Саппорогийн автобусны буудлын орчимд насанд хүрээгүй охид ч биеэ үнэлдэг болоод байна. Энэ тухай мэдээллийн мөрөөр саяхан цагдаагийн  ажилтнууд шалгалт хийж эзнийг нь баривчилжээ. Тэдгээр охидыг Б.Баатарсүрэн гэгч этгээд эрхшээлдээ оруулан бусдад биеийг нь үнэлүүлж, олсон мөнгөөр нь өөрөө архи дарс ууж зугаацдаг байсан байна.

Б.Баяр

tumen.mn

Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн хорино
Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн хорино
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.