Эргээд харахад улстєрчийн хувьд vг яриа маань нэлээн цэгцэрсэн нь анзаарагддаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 14 секунд
Эргээд харахад улстєрчийн хувьд vг яриа маань нэлээн цэгцэрсэн нь анзаарагддаг

Эргээд харахад улстєрчийн хувьд vг яриа маань нэлээн цэгцэрсэн нь анзаарагддаг

УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэтэй цаг vеийн асуудлаар ярилцлаа. 
-Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал олигтой дээрдэхгvй байгаатай холбогдон зарим газрууд цалингаа ч тавьж чадахгvй хvнд байдалтай байна. Та бусад гишvvдийг бодвол иргэдтэй их ойр ажиллаж, амьдардаг гэдэг утгаараа асуудлыг илvv мэдэрч байгаа болов уу?

-Жил бvрийн тєсвийг хэлэлцэн баталсны дараа, оны эхний сард цалин хєлс, тэтгэвэр, тэтгэмжvvд олгогдохгvй, бараа, vйлчилгээ vзvvлсний тєлбєр тооцоо хийгдэхгvй байна гэх зэрэг асуудал гардаг байсан. Энэ нь ємнєх оны тайлан болон аливаа орлого, зарлагын гvйлгээ шилжигдэж амждаггvйтэй холбоотойгоор нэгдvгээр сарын 15-ныг хvртэл хvлээлт vvсгэдэг байлаа.
Харин энэ жилийн хувьд улстєрийн шалтгаантайгаар, засаг, тєр дахин эмхлэгдэн зохион байгуулагдсан, намуудын харилцан зєвшилцєл vр дvнд хvрэхгvй байгаа зэргээс vvдэлтэйгээр хєрєнгє санхvvтэй холбоотой бvхий л асуудал хvлээгдэж байна. Єнєєгийн нєхцєл байдал vнэхээр хvнд байна. 
Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюутолгой, Тавантолгойгоор мэтгэлцэж, цаг алдсаар байна. Нарантуул, Бємбєгєр гээд томоохон захуудын лангуу тvрээслэгчид алдагдалтай ажиллаж байгаагаас шалтгаалан тvрээсээ ч тєлэ дийлэхгvй шахан лангуунуудаа буцааж єгч байна.

Ер нь бизнесийн байгууллагууд ашгаа тооцож гаргасны дараах байдал учраас иргэдэд хэцvvхэн л байх шиг байна. Ємнє нь иргэд яаж ийгээд зохицуулаад болоод байдаг байсан. Энэ удаа худалдан авах чадвар эрс муудчихлаа. Энэ бол эдийн засаг тогтворгvй байтугай бvр сульдчихсан, валютын ханш бидний хvссэн хэмжээнд хvртэл буухгvй, vнийн хєєрєгдєл тэнгэрт гарчихсантай л холбоотой. 

Тэр ч байтугай захын гэр хорооллын дэлгvvрvvдээр єрийн сvлжээ vvсчихсэн байна. Иргэний vнэмлэх, тэтгэврийн дэвтрээ дэлгvvр барьцаалж, хоол хvнсээ залгуулж байна. Vvнийг дагаад жижиг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, тvрээслэгчид тvрээсийн єрєнд орж, зээлээ тєлж чадахгvй ажилгvйчvvдийн эгнээнд шилжиж байна. Нэгэнт бизнес нь цааш vргэлжлэх боломжгvй, vйлчлvvлэгч нар нь бэлэн мєнгєний худалдаа хийхгvй, тєгрєгєєр vйлчлvvлэхгvй болохоор тухайн хvн тvрээсээ тєлєх боломжгvй болж байна. Энэ мэтээр цайны газар, vсчин, дугуй засвар, авто угаалга, хvнсний дэлгvvрvvд олноороо хаагдлаа. 

-Ажилгvйчvvдийн эгнээ хvрээгээ тэлсээр байна. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт олон сонин хаалгаа барьж сэтгvvлчдээ тарааж байна. Байдал сайжрах тєлєв харагдана уу? 

-Уг нь энэ хvмvvс маань єєр, єєрсдийнхєє амьдралыг аваад явчихдаг, єєртєє ажлын байр бий болгочихсон байсан юм шvv дээ. Тэгэхээр улстєрчид нэмэр болохгvй хэрнээ нэрмээс болж, эдийн засгийн хямрал руу хєтєлж оруулсны гайгаар тэд амьдрах баталгаагvй болж эхэллээ. Бид хэмнэнэ, бvсээ чангална гээд л байгаа. Vнэндээ монголчууд бvсээ чангалаад, банк, барьцаалан зээлдvvлэх газраас эхлээд хvнс, барааны дэлгvvрт хvртэл єртэй болчихсон, товчхондоо хэцvvдэх нь. Энэ жилдээ байдал сайжрахгvй бололтой. 

-Энэ хvнд байдлаас хэрхэн гарах вэ. Уг нь эвлэлдэн нэгдэж байгаад эдийн засгаа єндийлгєєд, босгоод ирнэ гэж Засгийн газраа хамтран байгуулсан биз дээ? 

-Хамгийн гол арга зам нь эв нэгдэл, хамтын ажиллагаа. Єєрєєр хэлбэл их эвслийн, шийдлийн гээд янз бvрээр тодорхойлон Засгийн газраа байгуулсан бол оролцогч, бvх нам, улстєрчид аливаад хариуцлагатай хандах ёстой. Угаасаа ард тvмнээ ядууруулъя гэдэг бодлоготой нэг ч нам байхгvй. Жишээлбэл манай намын тухайд л гэхэд сонгуулийн мєрийн хєтєлбєртєє “Чинээлэг амьдралтай дундаж давхаргыг бий болгоё” гэж дэвшvvлж байсан. Тиймээс єєр єєрсдийн мєрийн хєтєлбєртєє тусгасан ард иргэдийн сайн, сайхан амьдралын тєлєє нам болоод амин хувийн эрх ашгаа хойш тавиад урагшлах хэрэгтэй шvv дээ.Тэгэхгvйгээр ам, ажил хоёр нь алд, дэлэм зєрєєд яваад байж болохгvй. Улстєрийн тодорхой нєхцєл, шаардлага, болзлууд тавьчихаад, тэр нь шийдэлд хvрэхгvй болохоор гацаа vvсгээд байна. Vvнийгээ л больчих хэрэгтэй. 

-Єнєєгийн парламентад жилийн л хугацаа vлдэж байна. Тухайлбал танай нам, эвсэл vлдсэн хугацаанд мєрийн хєтєлбєртєє тусгасан “Чинээлэг амьдралтай дундаж давхаргыг бий болгох” сайхан vгээ биелvvлэх боломж байна уу. Дундаж давхаргынхан єєдлєх бус бvр уруудчихлаа шvv дээ?

-Уг нь Засгийн газраас иргэдийг амьжиргааны тvвшнээр нь бvлэг болгон хувааж, тухайн зорилтот бvлэгтээ чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг барина гэсэн шийдвэр гарсан. Би тухайн vед нь анхааруулж хэлсэн. Єєрєєр хэлбэл, зорилтот бvлэг гэдгээ яаж тодорхойлсон юм бэ. Єнєєдєр орон гэртэй, машинтай єрхийн амьдралын тvвшинг хэрхэн тодорхойлсон бэ гэдийг асууж байсан. Учир нь ийм єрхvvдэд нийгмийн халамжийн бодлого vйлчлэхгvй гэвэл єрєєсгєл ойлголт болчихно. Тухайн хvн тансаг хэрэглээндээ бус зvгээр л амьдралын нєхцєл, шаардлагаар цлиндрийн багтаамж багатай машин лизингээр эсвэл єєр ямар нэгэн зээлээр авч унаж байгаа. Машин бол хэрэгцээ хангадаг хэрэглээ болчихоод байгааг хэн ч ойлгоно. Гэтэл цалингаасаа зээлээ тєлнє, vлдсэнийг нь ахуйдаа хvргэх гэж чармайж байгаа тэр єрх нийгмийн халамжаас хасагдах ёстой юу.
Зарим хvн заавал єр тавьж машин авах шаардлага юу байна гэдэг юм. Vнэндээ манай єнєєдрийн нєхцєл байдал хэцvv шvv дээ. Сургууль цэцэрлэгийн хvрэлцээ муу. Ажлын байртайгаа ойрхон газар хvvхдvvдээ сургаж, хvмvvжvvлж байна. Vvний тулд гарцаагvй машин хэрэгтэй болж байгаа єрх єчнєєн олон бий. Энэ болгоныг бодолцож vзэх ёстой. Тиймээс тухайн єрхийг vзэмжээр бус бодит байдлаар нь vнэлэмж тогтоосон шалгуурыг хэр хангасан бэ гэдгийг би асууж байсан. Одоо бол дундаж давхаргынхан єєрийн тань хэлснээр доошоо унахад бэлэн болсон. 

Манай намын хувьд мєрийн хєтєлбєрєє дэвшvvлэн тавьж байгаа ч тєдийлєн амжилттай хэрэгжиж чадахгvй байна. Эвсэл маань 11 гишvvнтэй байснаас нэг нь АН-д орсон. Тэгэхээр бидний хувьд 76-гийн 10 гишvvн гэдэг байнгын хороодод л гэхэд заримд нь байхгvй шvv дээ. Тиймээс эвслийн бодлого хэрэгжих нєхцєл боломж бага байна. 
Засаг, тєрд хамтарна гэдэг мэдээж нийгмийн сайн, сайхны тусын тулд гэхээр ард иргэд, хvний хєгжил рvvгээ чиглэсэн мєрийн хєтєлбєрvvдээ хэрэгжvvлнэ гэсэн vг. Vvний тулд алдаатай бодлогоо засаад, онож байгааг нь дэмжиж, дэмнээд явах учиртай. Тэгж байж л тодорхой хэмжээнд амжилтад хvрнэ. 

Яг vнэндээ сvvлийн 20 жилийг харахад хэт их улстєржилт давамгайлсан нь талцал, хуваагдлыг бий болгож, бvтэмжтэй байгаад нь саад тотгор хийн унагаж, нураасаар ирсэн. Энэ нь єнгєн дээрээ иргэдийн тєлєє гэж байгаа ч vнэн хэрэгтээ эсрэг vйлдэл, vйл ажиллагаа явуулдаг. Тиймдээ л хєгжихгvй, улам бvр ухраад байгаа. 

-Гэхдээ одоо бол харьцангуй зєв гольдиролдоо орж магадгvй гэсэн хандлага бий болж байх шиг. Єнгєрсєн хавар єргєн баригдсан Хариуцлагын тухай хуулийн тєсєлд УИХ-ын гишvvнийг эргvvлэн татах зэргээр заасан байсан. Тэгэхээр асуудалд хаа, хаана аа ул суурьтай хандаж эхлэх байх?

-Ерєнхийлєгч УИХ-ын хаалттай хуралдаан дээр vг хэлж байх vед би нэг зvйлийг бодож байсан. 

-Юун тухай?

-Ганц хvн улс эх орныхоо тєлєє, харин чуулганы танхимд байгаа 76 хvн нь эсрэг ажиллаад байгаа мэт сэтгэгдэл тєрєхєєр vг хэлж, нийгэмд тийм дvр зураг vзvvлсэн. Єєрєєр хэлбэл, ганц хун, 76 хар хэрээ улсын vйл ажиллагаанд гар бие оролцож доройтуулж байна ойлгогдохоор байсан. 

-Хариуцлагын талаар чам­байхан шаардлага тавьж эхлэхээр дургvйцэж байгаа юм уу? 

-Ерєнхийлєгчийн санаачилсан тэр хуулийн тєслийг би хvлээж авна. Зєв зvйтэй зvйл, заалт олон бий. Угаасаа нийгэмд хvлээгдэж байгаа нь ч vнэн. Гэхдээ парламентын 76 гишvvн дунд хариуцлагын тогтолцоог бий болгоосой, системийн гажуудлыг засахсан, тогтолцооны єєрчлєлтийг хийхсэн, Vндсэн хуульдаа єєрчлєлт оруулаасай, ард иргэд жинхэнэ тєлєєллийн ардчилалаар санал єгдєг, булхай луйваргvй байгаасай гэх зэргээр бодож, vvний тєлєє хууль тогтоох тvвшинд орж ажиллаж байгаа олон хvн бий. Тэр хvмvvсийн санаачлан боловсруулсан хуулийн тєсєл ч зєндєє. Тэдгээр нь Ерєнхийлєгчийн санаачилсан хуулийн тєсєл шиг шууд хэлэлцэгдээд, автоматаар батлагдаад, хэрэгжих шатанд очиж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Vнэхээр бидний боловсруулсан тєслvvд Ерєнхийлєгчийнх шиг явдаг бол нєгєє л мєрийн хєтєлбєр, хийж, хэрэгжvvлэх ажилтай шууд уялдаад явах давуу талтай. 

-Ерєнхийлєгчийн санаачилсан хуулийн тєслийг ногоон гэрлээр явуулаад байна гэсэн vг vv?

-Уг нь хууль боловсруулах эрх нь Ерєнхийлєгч, УИХ-ын гишvvд болон Засгийн газарт хадгалагддаг. Гэтэл Ерєнхийлєгчийн єргєн барьсан хуулийн тєслvvд боловсруулах, батлах vе шатандаа ногоон гэрлээр л яваад байгаа. Бусад буюу гишvvдийнх, Засгийн газрынх тийм дардан байдаггvй. Унаж, гацаж, маш их цаг алддаг. Тийм байтал Ерєнхийлєгч л ганцаараа улсынхаа тєлєє зvтгэж, арга ядахдаа хариуцлагын талаар ярихаас аргагvй болж байгаа мэт сэтгэгдэл, мессежийг нийгэмд тєрvvлж болохгvй. Шударга байцгаая л даа. 

-Таны хувьд УИХ-ын гишvvнээр сонгогдоод vндсэндээ гурван жил болох гэж байна. Єнгєрсєн гурван жилийн хугацаанд З.Баянсэлэнгэ гэдэг хvн улстєрчийн хувьд хэрхэн єсч хєгжив, ямархуу єєрчлєлт єєрт тань мэдрэгддэг вэ? 

-УИХ-ын гишvvн болоод гурав дахь жилдээ ороод явж байна. Одоо эргээд харахад улстєрчийн хувьд vг яриа маань нэлээн цэгцэрсэн нь анзаарагддаг. Мэдээж хvний амьдралын гурван жил гэдэг баяр хєєр, уйтгар гуниг, зовлон, жаргал бvх л зvйл ээлжилнэ шvv дээ. Нэг танхимд тохой залган суугаа энэ олон хашир туршлагатай гишvvдээс сурж мэдэх, анхаарч авах зvйлvvдийг єдєр тутам л ойлгож, мэдэрч єєртєє шингээж явна. Хамгийн гол нь “Би чинь тєр, тvмнийхээ ємнє тангараг єргєсєн тєрийн тvшээ шvv” гэж дотор хvндээ байнга хэлж, тєрийн албыг чин шударгаар гvйцэтгэх ёстойгоо єдєр бvр санаж, мэрийж ажилладаг. Ер нь З.Баянсэлэнгэ гэдэг хувь хvний итгэл vнэмшил, vзэл баримтлал, ноён нуруу хугараагvй л гэж бодож байна. Мэдлэг боловсролын хувьд тєрийн тvшээгийн туршлага, ухаан тэгширч л яваа гэж боддог. 



-АН, МАН-д лидер байдагтай адилхан манай намд ч гэсэн тодорхой хувь хvн, улстєрийн лидер бий. МАХН-ын лидер бол дотоодод тєдийгvй, гадаад улс орнуудад хvлээн зєвшєєрєгдсєн, яах аргагvй томоохон стратегич, улстєрийн алсын хараатай удирдагч мєн. Тэр ч утгаар Н.Энхбаяр даргыг дагаж улстєрийн итгэл vнэмшил, vзэл бодол нэгтэй хvмvvс хамтран нэгдэж энэ намыг сэргээн байгуулсан. Єнєєдєр ч тэр итгэл vнэмшлээрээ л яваа. Миний хувьд Н.Энхбаяр даргыг туршлагатай улстєрч, тулхтай удирдагчийнх нь хувьд их vнэлж, хvндэлж явдгаа хэнээс ч нуудаггvй. Намын даргынх нь хувьд ч итгэж, найдаж дагаж яваа жирийн гишvvдийнх нь л нэг. Намайг Н.Энхбаяр даргыг ярихаар л “Энэ Баянсэлэнгэ Н.Энхбаярыг vгээ олохгvй магтаж, ємєєрдєг” гэж л байдаг юм. Намын даргаа гишvvд нь ємєєрч, хамгаалахгvй юм бол єєр хэн тэр хvнийг хамгаалж, хайрлах юм бэ, тийм vv. Одоо жишээ нь АН, МАН-ынхан Н.Энхбаяр даргыг хамгаалж, ємгєєлєхгvй шvv дээ. Манай намын олон мянган жирийн гишvvдийн Н.Энхбаяр даргыг гэсэн сэтгэл, итгэлийг тэр болгон зурагтаар гаргаж, vзvvлж чадахгvй, тийм ээ. Тэгэхээр МАХН-ын идэвхтэй гишvvд, ялангуяа УИХ дахь гишvvд бид байр сууриа илэрхийлээд явах нь байх л ёстой асуудал гэж бодож байна. Н.Энхбаяр дарга єнгєрсєн хавар ирэхдээ ганц єдєр аятайхан амарч чадаагvй. Улс оронд vvсчихээд байгаа єнєєдрийн нєхцєл байдлыг хєндлєнгєєс хараад сууж тэвчээгvй. Тийм ч учраас зоригтой шийдэл гаргаж, зоримог vйлдэл хийсэн. Харин хэвлэл мэдээллээр хэтэрхий дэгс шуугиад байгаад шиг нэг хvн ирээд л монголын улстєрийг бужигнуулаад, хагаралдуулаад байна гэж юу байх вэ дээ. 
Ганц хоёр хvнээс болоод тарж бутрахдаа тулдаг улстєрийн хvчин, хариугvй хэврэг нам байж болохгvй шvv дээ. Харин эсрэгээрээ Н.Энхбаяр гэдэг хvнийг дахиж мєддєє битгий эргэж ирээсэй, улстєрд дахиж битгий ороосой, МАХН битгий бэхжиж, хvчирхэгжээсэй, єєрсдийнхєє хийгээд байгаа бохир заваан улстєрд битгий хєндєлдєєсэй гэсэндээ тодорхой улстєрийн хvчин, хувь улстєрчид олиггvй цуурхал, vг яриа тарааж байгааг бид мэдэж л байгаа. Гэхдээ тэдний хvсэж, бодсоноор бvх зvйл шийдэгддэг юм гэж хаана байх вэ дээ. Хэдийгээр Н.Энхбаяр, Н.Алтанхуяг дарга нарын байгуулсан гэрээг элдвээр дайрч давшилсан ч нєгєє талдаа МАНАН-гийн бvлэглэл улам илvv тодорч, хэн нь хэн бэ гэдгийг монголын нийгэм илvv таньж мэдэрлээ шvv дээ. Энэ нь л Н.Энхбаяр даргын бас нэгэн ялалт болсон. Товчхондоо ийм. 
Эх сурвалж:

Ч.Батзаяа: Программын дотоод оюуны өмчийн бүх контент, USB кабелийг хийсэн
Ч.Батзаяа: Программын дотоод оюуны өмчийн бүх контент, USB кабелийг хийсэн
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.