ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгт шинээр судас, мэдрэл, дурангийн мэс засал хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 58 секунд
ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгт шинээр судас, мэдрэл, дурангийн мэс засал хийнэ

ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгт шинээр судас, мэдрэл, дурангийн мэс засал хийнэ

ХУД-ийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн" “Мэс заслын тасаг”-ийг шинээр тохижуулж, стандартад нийцсэн хагалгааны хоёр блоктой, хагалгааны нэр төрлийг өргөжүүлэн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Тус эмнэлгийн Мэс заслын тасаг өргөжин, шинэчлэн тохижуулснаар мэс заслын нэр төрөл нэмэгдэж, дараах мэс заслыг хийнэ.

Тодруулбал, ерөнхий мэс засал, бүдүүн шулуун гэдэс, ивэрхий, цөсний чулуу авах, арьсны мэс засал, хоргүй хавдар зэрэг мэс заслыг тус тус хийх юм.

Шинээр дараах мэс засал хийгдэнэ. Үүнд:

  • судасны мэс засал
  • мэдрэлийн мэс засал
  • дурангийн мэс засал

Төлөвлөгөөт хагалгаанд иргэд эмчийн үзлэгийн цагийг 1800-0119 дугаараар захиалан авч, амбулаторийн эмчээр үзлэг хийлгэн үйлчлүүлнэ. Яаралтай мэс заслыг 24 цагаар үзүүлэх аж.

MCS-ийн “ГИШҮҮН” Л.Энх-Амгалан АН-ын ч, МАН-ын ч “ГИШҮҮН”
MCS-ийн “ГИШҮҮН” Л.Энх-Амгалан АН-ын ч, МАН-ын ч “ГИШҮҮН”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.