Ж.Капла нарт уулчлалт үзүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Ж.Капла нарт уулчлалт үзүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байна

Ж.Капла нарт уулчлалт үзүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байна

“Суасгоби сэндс” компанийн ажилтан Ж.Капла, Х.Кажуком, К.Дэвид нар 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр эрүүгийн анхан шатны шүүхээс ял сонссон тухай бид урьд нь мэдээлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд “тэдэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлэхээр боллоо” гэсэн мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж байна. 

 Ерөнхийлөгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр эцэслэн гарсан тохиолдолд  уулчлалт үзүүлж болдог.  Харин тэдгээр яллагдагчдын хувьд  шүүхийн эцсийн шийдвэр бүрэн гараагүй байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдаж буй нөхцөлд шийдвэр эцэслэн гарсан гэж үзэх боломжгүй.

Гэхдээ Ж.Капла, Х.Кажуком, К.Дэвид нар Ерөнхийлөгчид хандан уучлалт үзүүлэхийг хүсээд байгаа. Харин тэдний ажиллаж байсан “Саусгоби сэндс” компанийн зүгээс  татвараас бултуулсан гэх 35 тэрбум төгрөгийн асуудлаар давж заалдах шатанд гомдол гаргасан байна.  Эндээс харахад маргаан үргэлжилж байна гэж үзэх үндэслэлтэй ажээ. Иймээс уулчлалт эрх зүйн орчин бүрдээгүй байна.

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

БЗД-ийн Онцгой комисс хуралдлаа
БЗД-ийн Онцгой комисс хуралдлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.