Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шалгах ЗААВАР
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 7 секунд
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шалгах ЗААВАР

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шалгах ЗААВАР

2023 оны долдугаар сараас эхлэн Монгол Улсын бүх хүүхдэд мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэр Засгийн газраас гаргасан.

Ингэснээр өнгөрсөн онд хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан 9% буюу 110,000 орчим хүүхдэд нөхөн олгохоор болоод байгаа юм.

Хүүхдийн 100,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж байгаад хасагдсан хүүхэд дахин хүсэлт гаргах шаардлагагүйг ХНХ-ын сайд хэлж байсан ч мэдээллээ шалгахыг тус яамнаас зөвлөж, заавар гаргажээ.

Зааврын дагуу E-Mongolia системд хандан өмнө нь мөнгөн тэтгэмж авч байсан дансны мэдээлэл өөрчлөгдсөн бол баталгаажуулахыг санууллаа.

Харин 2023 оны 1-6 дугаар сард шинээр мэндэлсэн хүүхэд энэ хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй бол тэтгэмж хүлээн авах дансаа emongolia болон ehalamj системд бүртгүүлэх шаардлагатайг мэдээлэв.

Бүх хүүхдийн мөнгийг наадмаас өмнө буюу долдугаар сарын 6-нд данс руу нь шилжүүлэх хуваарьтай байна.

“Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг” тойрсон худал ба үнэн
“Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг” тойрсон худал ба үнэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.