Т.Нанзаддорж дарга аа, албанй унаагаар аархагсадын асуудлыг цэгцлэх болоогүй юу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 42 секунд
Т.Нанзаддорж дарга аа, албанй унаагаар аархагсадын асуудлыг цэгцлэх болоогүй юу

Т.Нанзаддорж дарга аа, албанй унаагаар аархагсадын асуудлыг цэгцлэх болоогүй юу

gol03224Элгээрээ хэвтчихсэн эдийн засгаа эрхбиш жаахан ч гэсэн єндийлгєхийн тулд шийдлийн Засгийн газар бvх л арга чаргаа сvвэгчилж, эцэс сvvлд нь Олон улсын банк санхvvгийн байгууллагууд ихэвчлэн Африкийн орнуудад хэрэгжvvлдэг “Стэнд бай” хєтєлбєрийг оруулж ирэхээр царай алдаад сууж байгаа. Хятадын хамгийн том мэдээллийн агентлаг “Монголын эдийн засаг 2017онд дампуурна” хэмээн зарласан нь зvгээр ч нэг хоосон таамаглал, хорлонтой сенсаци биш гэдэг нь бага багаар ажиглагдаж эхлээд байгаа. Аль ч улс орны эдийн засгийг чирч явдаг барилгын салбарт томоохон шинэчлэлт хийхгvй бол байдал єдрєєс єдєрт дордож байгааг энэ салбарын мэргэжилтнvvд анхааруулж эхлээд байгаа.
Хєдєє аж ахуй ялангуяа газар тариалангийн салбар хэрvvлтэй, хэлцэлтэй, хаврын тариалалт явуулахад багагvй бэрхшээлтэй тулгарч байгаа талаар яригдаж байна.

Товчхондоо салбар бvрт єєр єєрийн гэсэн хуримтлагдсан бэрхшээл, зайлшгvй бага багаар шийдэж байж цаашаа явахаас єєр аргагvй тvмэн зовлон нvvрлээд байгаа. Бид ер нь аль болох vргvй зардлаа багасгаж, улс орноороо хэмнэлтийн горимд шилжихгvй бол бидэнд зvгээр мєнгє єгч, зовлонгоос маань нимгэлэлцэх бурхан ч байхгvй. Гэтэл яг vнэндээ Улаанбаатар хотын Хайлааст, Баянхошуу, Улиастай, Толгойтын иргэд, хєдєє сумын тєв дээр єдєр хоногийг аргацаан єнгєрvvлж байгаа айл єрхvvд хэмнэлт гаргахаар бvсээ чангалах ямар ч боломжгvй болсон. Учир нь тэд УИХ-ын гишvvн Г.Уянгын тодорхойлсноор “Голоо тасартал бvсээ чангалчихсан” учир vvнээс цааш ямар ч аргагvй болсон.
Гэтэл “Бvсээ тасартал таргалж” байгаа нєхдийн дунд Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрийг зєрчин бензин их иддэг том том жийпнээсээ салж чадахгvй, яам тєрийн ордон хоёрын дунд тvгжрэл vvсгэсээр байгаа олон дарга байсаар байна.

Vндэсний аудитын газрын шалгалтаар “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтны жагсаалт”-д багтаагvй хэрнээ энэ эрхийг эдэлсээр байгаа дарга нар хэдэн зуугаар илэрчээ. Дээрх шалгалтаар Ерєнхий, гvйцэтгэх захирал болон дэд дарга 64,Газар, хэлтэс, албадын дарга 89, Алба, хэлтэс, газрын хэмжээнд 319, Ерєнхий менежер, инженер болон мэргэжилтэн 18 ба нийт 490 албан тушаалтан суудлын автомашин хэрэглэж байгаа аж.

Гэтэл Засгийн газрын 2007 оны 349 дvгээр тогтоолоор тогтоосон доорх албан тушаалтнууд албан тушаалын болон албан ажлын машин унах эрхтэй юм байна. Vvнд,
Нэг. Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтан Засгийн газрын гишvvн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн нарийн бичгийн дарга

Хоёр. Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтанд
Дэд сайд, яамны Тєрийн нарийн бичгийн дарга,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргvvн дэд дарга, дэд дарга болон хэлтсийн дарга, Монгол Улсын Ерєнхийлєгчийн зєвлєх, Ерєнхий сайдын зєвлєх,Засгийн газрын тохируулагч, хэрэгжvvлэгч агентлагийн дарга, Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ерєнхий менежер,Тєрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шадар сайдын ахлах зєвлєх нар багтдаг юм байна.

Тогтоолд багтаагvй хэрнээ албаны машин унаж байгаа албан тушаалтнуудын зардлыг хэмнэвэл тєсєвт нэлээн хэдэн зуун саяын хэмнэлт гарах ба vvн дээр нэмж Сайд, дэд сайд, тєрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтнуудад албан ажлын болон дуудлагын автомашин ашиглуулахыг зогсоосноор жилд дунджаар 1,7 тэрбум тєгрєгийн хэмнэлт гарах боломж байгааг Vндэсний аудитын газрын шалгалтын тайланд дурьдагдсан байна.
Товчхондоо Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн “Тєрийн ємчит болон тєрийн ємчийн оролцоотой албан газрууд илvvдэл автомашинуудаа худалдан борлуулах, шатахуун их зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг зогсоох, шатахуун, сэлбэгийн зардлыг бууруулах” vvрэг цаасан дээр vлдэхэд ойрхон байгаа юм байна. Дарга нар албаны машинаар тансагладаг vрэлгэн зангаасаа тийм ч амархан татгалзахгvй бололтой. Монгол дарга нар ийнхvv сурсан зантайгаа зууралдаж суухад ємнєд хєршийн дарга нар албаны машинаас татгалзаж, єнгєрсєн нэгдvгээр сарын сvvлчээр болсон дуудлага худалдаагаар нэг сая ам.доллар улсынхаа эдийн засагт нэмэрлэсэн талаар цахим ертєнцєєр шуугиад єнгєрсєн. Албаны автомашин унах жагсаалтад багтаагvй 490 хурган дарга тєсвийн мєнгєнєєс шомдобож, албаны автомашинаар авгай хvvхдээ зєєж, vргvй зардал гаргасаар байгаа гажуудал хэзээ болтол vргэлжлэх вэ, Тєрийн ємчийн хороон дарга Нанзаддорж оо.
Эх сурвалж:

 
 
Хөвсгөлд үүл буудаж бороо оруулна
Хөвсгөлд үүл буудаж бороо оруулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.