ИЗННам Засгийн газарт хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
ИЗННам Засгийн газарт хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлжээ

ИЗННам Засгийн газарт хариуцлага тооцох мэдэгдэл хүргүүлжээ

nogoonnam

ИЗНН-ын Улс төрийн зөвлөлөөс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга М.Энхболд нарт хандаж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд:


“Бидний байгуулж буй нийгэм нь хувь хүний эрх чөлөө, хууль ёс ноёлсон тогтолцоо болохоос өнөөгийнх шиг нам, эсвэл бүлэглэлийн эрх ашиг бүхний дээр заларсан хэв ёс биш билээ. Төрийн албан байгууллага нь мэргэшсэн албан хаагчиддаа байдгийг умартсан зарим сайд, төрийн албаны мэргэшсэн албан хаагчдыг хомроглон халж, өөрсдийн төрөл садан, намынхаа хүмүүсээ томилж, ард түмний төрд итгэх итгэлийг хөсөрдүүлж байгаа бусармаг үйлдлийг Иргэний Зориг Ногоон Нам эрс эсэргүүцэхээ мэдэгдэж байна. Улс орноо хямралаас гаргахын төлөө олгогдсон эрхийнхээ дагуу хөдөлмөрлөх атал халаа сэлгээ хийх нэрийдлээр ард түмнийхээ баялаг руу шунагч Засгийн газрын гишүүддээ яаралтай хариуцлага тооцож, хууль бусаар халагдсан төрийн албан хаагчдыг эргүүлэн томилон, Монгол төрийг хохиролгүй болгохыг шаардаж байна” гэжээ.


“Дэлхийн зүрхний өдөр”-өөр хайртай хүмүүстээ санаа тавихыг уриаллаа
“Дэлхийн зүрхний өдөр”-өөр хайртай хүмүүстээ санаа тавихыг уриаллаа
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.