Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудаас 120 гаруй нь 13 улсын шоронд ял эдэлж байна. Мөн гадаадад 86 иргэн нас баржээ. Солонгос улсад хамгийн олон буюу 30 шахам мянган иргэд ажиллаж, сурч байгаа аж. Тэдний дунд элдэв гэмт хэрэг зөрчил бараг тасрахгүй байна. Өнгөрсөн оны 8 дугаар сард тус улсад тэтгэлгээр суралцаж байсан Л гэгч нь насанд хүрээгүй охиныг хүчиндэхийг завдсан хэрэгт холбогдож, Тэгү хотын анхан шатны шүүхээс 3 жил хорих ялаар шийтгүүлсэн байна. Түүний давж заалдах шүүх хурал саяхан болж, ялыг хэвээр үлдээжээ. Мөн Сөүл хотын Шиндан метроны ойролцоо нэгэн Монгол залуу Солонгос эмэгтэйг хүчирхийлэхийг оролдож бас л шүүхийн хаалга татаад байгаа аж. Албан бус мэдээллээс үзвэл одоогоор Солонгост байгаа монголчуудын 4-5 нь ийнхүү хүчингийн хэрэгт холбогдоод байна.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn