Т.Лхагвасүрэн Б.Ган-Очиртой 25 саяын байрны дэмжлэгээр “эвлэрчээ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 39 секунд
Т.Лхагвасүрэн Б.Ган-Очиртой 25 саяын байрны дэмжлэгээр “эвлэрчээ”

Т.Лхагвасүрэн Б.Ган-Очиртой 25 саяын байрны дэмжлэгээр “эвлэрчээ”

Эрдэнэт үйлдвэрээс дутахгүй “сүүтэй нь” ИНЕГ гэнэ. Гэхдээ тэр сааль сүүг дарга нар нь голдуу хүртдэг болж. Хамгийн өгөөжтэй өрөм сүү нь орон сууцны дэмжлэг авах, хүүхдээ байгууллагын зардлаар гадаадад сургах зэрэг байсан. ИНЕГ-ын дээд тушаалын дарга нар ч хоорондоо муудалцахаараа “зодоон цохионоо” байрны дэмжлэгээр шийдэж эвлэрдэг гэнэ. Энэ газарт Захиргаа, удирдлагын газрын дарга гэдэг хорхой хүрэм суудал бий. Унацтай учраас л энэ албан тушаалыг булаацалдсан зарга заальхай тасарч байгаагүй. Өдгөө энэ суудалд Т.Батжаргал заларч байгаа бөгөөд өмнөх дарга Б.Ган-Очироо ИНЕГ-ын удирдлагуудын “тусламжтайгаар” зайлуулсан гэдэг. Б.Ган-Очир нь урьд нь  Улаанбаатар хотын Эрчим хүчний орон тооны зохицуулагчаар ажиллаж байх үед буюу 2013 оны 1-р сард ИНЕГ-ын дарга С.Буяндалай нь тус газрын Захиргаа, хүний нөөцийн менежерээр шилжин ирж хамтран ажиллахыг урьсан гэнэ. Шинэ ажилд очихоосоо өмнө нь тухайн албан тушаал нь ямар нэгэн хөдөлмөрийн маргаантай  эсэхийг тодруулахад С.Буяндайлай булаацалдаж байгаа хүн байхгүй гэж ам өчиг өгөх шахжээ. Ингээд амлалт авсан Б.Ган-Очир Захиргаа, удирдлагын газрын даргаар очиж.  Гэтэл иргэн Т.Батжаргал нь хөдөлмөрийн маргаан үүсгэж, маргааны асуудал шүүхээр шат дараалан орж байсан нь гэнэт илэрсэн гэнэ. Түүгээр ч үл барам ИНЕГ-ын шинэ удирдлага иргэн Т.Батжаргалын зарга гурван шатны шүүхээр бүрэн дамжиж дуусаагүй байхад өргөдлөө шүүхээс татаад авчихаж. Өөрөөр хэлбэл С.Буяндалайн иргэн Т.Батжаргалыг Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллуулахгүй гэсэн шаардлагыг Т.Лхагвасүрэнгийн үед буцаан авчээ. Энэ нь заргалдагч иргэний албан тушаалдаа эргүүлэн тогтоолгох гэсэн нэхэмжлэлийг бүрэн зөвшөөрсөн хэрэг гэнэ. Ийнхүү хуучин дарга буцан ирсэнээр 2014 оны 10-р сард Б.Ган-Очирыг ажпаас нь чөлөөлжээ.  Дарга Т. Лхагвасүрэн нь  ажпаас гарахын өмнө болон дараа нь уулзах бүрт ажлаар хангахаа амладаг боловч хэлсэн үгэндээ хүрсэнгүй. Энэ хооронд ИНЕГ-д харьяалагддаг Чингис хаан олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтэс, Захиргаа. хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байранд хөдөлгөөн хийгдэж, гаднаас ажилтан элсүүлж авсан боловч тухай бүрд Б.Ган-Очирыг “алгасаад” байжээ. Энэ нь ажил өгөх амлалтаар хууран халсан болохыг баталж. Аижлд оруулж чадахгүй бол байрны дэмжлэг өг гэсэн тохироо дээгүүрээ яригдсан бололтой. Ямар нэгэн хэлбэрээр “нөхөн төлбөр” төлөх яланд унасан Т.Лхагвасүрэн ч үгүй гэж чадсангүй бас л “за” гэж амласан ч ахиад л хуурах гэсэн бололтой. Сүүлдээ тэвчээр нь алдсан Б.Ган-Очир ажлаас хууль бусаар халсан хэмээн шүүхэд хандтал ИНЕГ-ын дарга бууж өгч байрны дэмжлэгээр эвлэрсэн гэнэ. Захиргаа. хүний нөөцийн хэлтсийн экс даргатай  25 сая төгрөгний байрны дэмжлэгээр эвлэрч байгаа сурагтай.
 

NUUTS.mn

“Зүрхээр наадагчид” хүүхдүүдийг баярлуулав
“Зүрхээр наадагчид” хүүхдүүдийг баярлуулав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.