Даатгал нэрээр хийгддэг луйвар үргэлжилсээр байх уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 15 секунд
Даатгал нэрээр хийгддэг луйвар үргэлжилсээр байх уу?

Даатгал нэрээр хийгддэг луйвар үргэлжилсээр байх уу?

Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг шалгуулна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас  “Ард даатгал” ХХК, ”Улаанбаатар хотын даатгал” ХХК,  “Хаан даатгал” ХХК-иудаас гадна Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газруудад орон сууцны өмчлөгч, эзэмшигчийн хариуцлагын даатгалын журмаар авч байсан мөнгөн татаасуудад шалгалт хийсэн байна.

Шалгалтаар нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нь “Хаан даатгал” компанитай гэрээ байгуулан өөрийн харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан хууль бусаар оршин суугчдаас мөнгө авч тус компанийн дан сруу хийдэг байсан зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, сар бүр  нэг айлаас орон сууцны иж бүрэн даатгалын үйлчилгээний хураамж гэгдэх 1500 төгрөгийг  СӨХ-ийн мөнгөн дээр нь автоматаар нэмж, хэрэглэгчийн өөрийнх нь зөвшөөрөлгүй, албан бичгээр байгуулсан гэрээгүйгээр шууд суутган авдаг байжээ.

Уг  зөрчлийг арилгуулах  зорилгоор ШӨХТГ-аас Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, “Хаан даатгал” компани хоорондын  гэрээг цуцлах шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл холбогдох арга хэмжээ авагдаагүй байгаа аж.

Тиймээс  Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажавыг албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлсэн болохоо ШӨХТГ албан ёсоор мэдэгдсэн юм.

 “ХААН ДААТГАЛ” ХХК  иргэдээс нэг тэрбум гаруй төгрөг завшжээ

“Хаан даатгал” ХХК  нь хөрөнгийн болон хариуцлагын даатгалын хэлбэрээр тусгай зөвшөөрөл авч, зөвхөн орон сууцны хөрөнгийн даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн байдаг.

Гэтэл үйл ажиллагааныхаа хүрээг хууль зөрчин өөрчилж,  нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газартай гэрээ байгуулан  харъяа 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан иргэдээс даатгалын мөнгийг шууд хураан авах замаар мөнгөө төвлөрүүлдэг байсан  нь шалгалтаар илрээд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь “Хаан даатгал” ХХК  -ийн уг хууль бус үйл ажиллагаа гурван жил дамнан үргэлжилж, орон сууц өмчлөгчдөөс нэг тэрбум гаруй төгрөгийг хууль бус аргаадр төвлөрүүлсэн байтал өнөөг хэр ямар ч арга хэмжээ авагдаагүй явжээ. Энэ хавраас иргэдээс гаргасан гомдлын дагуу ШӨХТГ-аас  шалгахад дээрх зөрчил илэрсэн байна.

Мөнгөн дүнг нарийвчилсан байдлаар гаргавал, “Хаан даатгал” ХХК  2013 онд 552.6 сая, 2014 онд 190.4 сая, 2015 оны байдлаар 269.1 сая төгрөг, нийт 1.12 тэрбум төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд хохирол учруулсан байгаа юм.

Гэтэл ШӨХТГ-аас шаардлага хүргүүлсээр байтал өнөө хэр уг үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа тул тус газраас шалгуулах хүсэлтээ Авилгалтай тэмцэх газарт хандан гаргасан байна. ШӨХТГ-ын холбогдох мэргэжилтнүүд  “Хаан даатгал” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг нийслэлийн холбогдох шатны албан тушаалтнууд мэдсээр байж үл тоомсорлож байгаа нь асар хариуцлагагүй явдал гэж онцолж байлаа.

Даатгал нэрээр  хэдэн тэрбумаар нь цуглуулчихаад нөхөн төлбөрт мөнгө бараг л гаргадаггүй тогтолцоо

Орон сууц өмчлөгчдийг даатгалд нийтээр нь хамруулах нэрийдлээр даатгалын компаниуд нийслэлээс авсан зөвшөөрлийнхөө дагуу “Бүлгээр хийгдэх даатгал” нэр зүүж, сар бүр 1500 төгрөг авдаг аж. Өөрөөр хэлбэл СӨХ-ийн мөнгөн дээр уг даатгалын үнэлгээ автоматоор нэмэгдэнэ ордог гэсэн үг. Тусгайлан нэхдэггүй учир иргэд ч тэр бүр анзаардаггүй байна.

Ийм маягаар даатгалын компанинуд сүүлийн гурван жилийн байдлаар тэрбумаас  доошгүй мөнгө дансандаа төвлөрүүлсэн мөртлөө нөхөн төлөлтөд ердөө 200 орчим сая төгрөг  зарцуулсан нь шалгалтаар тогтоогджээ.    Тухайлбал,  “Ард даатгал” ХХК нь 2013-2015 онуудад оршин суугчдаас дээрх хууль бус байдлаар нийт 246.5 сая төгрөгийг авч, иргэдэд хохирол учруулсан байна.

ШӨХТГ-ын улсын байцаагч нарын шаардлагыг үл хэрэгсэж, нийслэлийн удирдлагууд зөвшөөрөл өгсөн гэх нэр бариж, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа “Хаан даатгал” тэргүүтэй даатгалын компаниуд цаашид иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах, хураамж авахаа хэзээ зогсоох зэрэг нь ийнхүү тодорхойгүй байгаа аж. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Монголын хуулийнханг гартаа атгасан тэрбумтнууд...
Монголын хуулийнханг гартаа атгасан тэрбумтнууд...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.