Шагчдаас 60 шил архи хураан авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 52 секунд
Шагчдаас 60 шил архи хураан авлаа

Шагчдаас 60 шил архи хураан авлаа

 

ОХУ руу визгүй болсонтой холбоотойгоор манай улсын иргэд тус улсаас архийг нууцаар оруулан гар дээрээс худалдаалах хэрэг их гарч байна. Тодруулбал, ямарч шинжилгээнд ороогүй архийг хилээр нэвтрүүлэн худалдаалж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Улаанбаатар хотын цагдаагийн газраас шагчдаас 60  хураан авчээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Дунжидаас тодруулахад  “Шагчид сүүлийн үед замбараагаа алдсан байна. Энэ нь архидалт далд хэлбэрт орж байна гэсэн үг. Хүнсний дэлгүүрүүд 23:00 цагт үйл ажиллагаагаа зогсоодог. Гэтэл шагчид машиндаа архиа аваад дэлгүүр, автобусны буудлууд дээр зогсдог болсон байна. Тухайлбал, Багшийн дээд, Хөдөө аж ахуйн яам, Модны 2, Бичил, Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр шагчид байрладаг. Шагчид далд хэлбэрт орж, бүлэг болсон байна. Шагийн наймаачид ОХУ-аас архи оруулж  ирэн худалдаалж байна. Шинжилгээний бичиггүй, дотор нь юу байгаа нь ч тодорхойгүй архиуд ОХУ-аас оруулж ирж зарсаар байгааг онцолмоор байна. Нийслэлийн хэмжээний бүх дүүргүүдэд “Шаг” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, шагчидтай эрчимтэй тэмцэж эхлэхгүй бол хүрээгээ тэлсээр байгааг үгүйсгэхгүй. Ганцхан өдөр явж цөөхөн хэдэн цэгүүдийг шалгахад нийт найман шагчдыг илрүүллээ. Иргэдэд хандаж хэлэхэд, стандартын шаардлага хангаагүй архийг гар дээрээс худалдан авч болохгүй” гэлээ.

Б.Анир

Эх сурвалж: Uls.mn

 

УБТЗ: 7,3 тэрбум төгрөг нь тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш
УБТЗ: 7,3 тэрбум төгрөг нь тээврийн орлогыг завших замаар олсон мөнгө биш
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.