УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд холбогдох авлигын хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 22 секунд
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд холбогдох авлигын хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнд холбогдох авлигын хэрэг мөрдөн байцаалтын шатанд байна

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр зарим олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр парламентад суусан А.Адьяасүрэн гишүүнтэй холбоотой хэргийн талаар Ц.Насанбат  “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Тодруулбал,  Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдсан. Улмаар  хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлээд байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэх том хамгаалалттайгаар хуулийн байгууллагад шалгагдаж байна. 

А.Адъяасүрэн гишүүний хувьд энэ  удаагийн парламентад суусан тэрбумтнуудын нэг юм. Жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, жилийн 800 сая төгрөгийн орлого 800 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөгийн үнэт эдлэл гээд хур хөрөнгөтэй нэгэн юм. 

Хайраар зөөлөрдөг хорвоод Хайрлан мэлмэрэн дуулцгаая
Хайраар зөөлөрдөг хорвоод Хайрлан мэлмэрэн дуулцгаая
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.