Рапид Харш” хотхоны “Ejris Spa Salon” үйлчлүүлэгчийнхээ гоо сайханд халдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 46 секунд
Рапид Харш” хотхоны “Ejris Spa Salon” үйлчлүүлэгчийнхээ гоо сайханд халдав

Рапид Харш” хотхоны “Ejris Spa Salon” үйлчлүүлэгчийнхээ гоо сайханд халдав

ejrisГоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг бий. Энэ зуунд манай охид бүсгүйчүүд гоо сайхандаа их анхаарах болсон. Энэ хэрээр гоо сайхны бүтээгдэхүүн болоод салон үүд хаалгаа нээж охид бүсгүйчүүдэд гоо сайхан бэлэглэх болсон. Гэвч сүржин нэртэй тансаг орчин бүрдүүлсэн салон болгон тийм ч сайн байдаггүй бололтой. Нэгэн эмэгтэй Хурдын “Рапид Харш” хотхоны “Ejris Spa Salon”-ноор үйлчлүүлсэн байна. Тэрээр гарандаа “wax” хийлгэсэн боловч гарых нь арьсийг хамт нь хуулсан байна. Тус салоны ажилчид энэхүү үйлчилгээндээ уучлалт гуйгаагүй зэрэгцээ “wax” хийсэн төлбөр болох 110000 төгрөг хүртэл авсан гэнэ. Хүний гоо сайхны хамгийн чухал хэсэг арьс. Гэтэл хүний гоо сайханд ийм муухайгаар нөлөөлчихөөд уучлалт ч гуйхгүй төлбөрөө хүртэл авсан нь яавч мэргэжлийн газар биш нь харагдаж байна. Гоо сайхнаараа хохирсон үйлчлүүлэгч гоо сайханчаас мэргэжлийн үнэмлэх, ажлын байрны зөвшөөрөл зэргийг үзэхийг хүссэн боловч тэдэнд үзүүлэх ширхэг цаас ч байгаагүй гэнэ. Тус газар ямар ч мэргэжлийн гоо сайханчгүй төдийгүй ажлаа мэддэггүй, харилцааны соёл буюу уучлалт гуйх ч ухамсаргүй газар юм шиг ээ… Ямартай ч охид бүсгүйчүүд минь сүржин хаягтай гоо сайхны салонуудаас болгоомжлох хэрэгтэй бололтой. Тиймээс энэхүү мэдээллийг сэрэмжүүлэг болгон оруулав.

Эх сурвалж: Шуурхай.мн

rapit

 

 
 
 
 
 
Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.