Энэ оны гуравдугаар сарын 25-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд болон зүүн хэсэгт гарсан түймэр Дорнод аймгийн нутаг руу оржээ. Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас эхэлсэн түймэр зэргэлдээх Дорнод аймгийн Хөлөнбуйр зэрэг гурван хэсэг газраар дамжин даамжрах төлөвтэй болсон байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт гарсан түймэр Дорнодын Матад сум руу шилжжээ.
Түймрийн үеэр Матад сумын хоёр айлын гэр шатаж, нэг хүн автомшинд дайруулан нас барж, хоёр нь биедээ хүнд гэмтэл авсан байна. Нас барсан иргэний талаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн одоогоор нийтэд мэдээлэхгүй нууж байгаа бөгөөд цагдаагийнхан шалгаж буй аж. Түймэр унтраах ажил үргэлжилж байна.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn