БАЙДРАГИЙН ГҮҮР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 60 КИЛОМЕТР ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
БАЙДРАГИЙН ГҮҮР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 60 КИЛОМЕТР ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

БАЙДРАГИЙН ГҮҮР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 60 КИЛОМЕТР ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ

Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн М.Билэгт, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцов.

Энэхүү авто зам нь концессын гэрээний маргаанаас үүдэн 10 жил гацсаны эцэст өнгөрөгч 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан үүссэн зөрчлийг шуурхай шийдвэрлэж, барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Ерөнхий гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК энэ жилийн зам барилгын ажлыг 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус авто замын барилгын ажлын хүрээнд СТВ хольцны 3 үйлдвэр, асфальтбетон завод 2, хоолой цутгалтын үйлдвэр 2, чулуу ангилан бутлах 5 үйлдвэр, тээрмийн үйлдвэр 1, бетоны 1 үйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.