“Юнител” компани хэрэглэгчдээ молигоджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 25 секунд
“Юнител” компани хэрэглэгчдээ молигоджээ

“Юнител” компани хэрэглэгчдээ молигоджээ

нийтлэсэн Admin

527-14205047161f23sdfsdfsdfҮүрэн телефоны компаниуд сүүлийн хэдэн жил хэрэглэгчдээ цэвэрхэн аргаар шулдаг болсоор нэлээд олон жилийн нүүрийг үзэж байгаа.

Тэдний энэхүү башир аргаар мөнгө олох гэсэн муу аргыг нь ШӨХТГ ямар нэгэн аргаар илрvvлж тэдэнд торгууль ногдуулсан ч тэд хаширна гэж байхгvй. Эргээд л үйлчлүүлэгчийнхээ халаасыг тэмтрэх үйл ажиллагаа явуулсаар байдагт нь бид бараг дассан гэж хэлж болно.

Ийн хэлэхийн учир нь Монголын зах зээлд 2006 онд хvч тvрэн орж ирсэн “Unitel” компани бусад vvрэн телефоны оператор компаниудаасаа ялгарч гарч ирч байсныг хvн бvхэн мэднэ. Тухайлбал, тус компани vйл ажиллагаагаа явуулж эхэлснээр өнгөрсөн хугацаанд гар утас хэрэглэгчдийн vйлчилгээний vнэ тариф нь огцом хямдарч тус компанийн өрсөлдөөн хэрэглэгчдэд таатай боломжийг бvрдvvлж байсан билээ.

Тиймдээ ч олон зуун хэрэглэгч өөрсдийн vнэнч хэрэглэгч байсан бусад vvрэн телефоноосоо татгалзаж тус компанийн хэрэглэгч болсноор өөрсдийгөө хамгийн хямд vйлчилгээ авч чаддаг гэдэгтээ их л итгэлтэй байсан юм. Гэтэл бодит байдал дээр нөхцөл байдал тийм биш гэдгийг хэд хэдэн хэрэглэгчид хэлж бидэнд дараах мэдээлийг өгсөн юм.

Яг vнэндээ сvvлийн хоёр жилийн хугацаанд тус компанийн нэр хvнд навс унасан ч тэд шинэ менежмент, шинэ бодлого явуулж байгаад ямар нэгэн аргаар хэрэглэгчдээ тогтоон барьж чадсаар өнөөг хvрсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй байх. Тэгвэл тус компанийг өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдээ бас л хулхидаж хэрэглэгчдийг төөрөгдvvлж байсныг нь ШӨХТГ-аас тогтоожээ. Тухайлбал, тус компанийг “My life”, “Dream life” гэх vйлчилгээнvvдийн барьцаа төлбөрийг буцаан олгохгvй байгаа тухай гомдлыг хэрэглэгчид ШӨХТГ-т гаргасан аж.

Өөрөөр хэлбэл, тус компанийн захирлын баталсан өнгөрсөн оны нэгдvгээр сарын 02-ны өдрийн “Дараа төлбөрт vйлчилгээний хэрэглэгчдийн vндсэн барьцааг буцаах журам” –ын “Зорилтот хэрэглэгч” бvлэгт “Дараах шалгуурыг хангасан хэрэглэгчдийн барьцааг буцаана” гэж заасны 3-т “зургаа болон тvvнээс дээш жил ашигласан тохиолдолд барьцаа төлбөрийг буцаан олгоно” тус журмын “хамрах хvрээ”-нд заасан дараа төлбөрт vйлчилгээний хэрэглэгчид /My life, Dream life холимог багц 1.900,19.000,29.000, Packade1.2 болон ярианы багц 400 vйлчилгээний хэрэглэгчдэд хамаарахгvй/ гэж заасан бөгөөд 2014 оны гуравдугаар сарын 24-ны өдрийн 03/378 тоот бичисан бөгөөд 2014 оны гуравдугаар сарын 24-ны өдрийн 03/378 тоот бичигт “My life”, “Dream life” гэх төрлийн vйлчилгээнvvд долоо дахь, сонгодог багц тав дахь жилдээ “Premium” багц гурав дахь жилдээ иргэдэд vйлчилж байна гэсэн албан мэдээллийг ШӨХТГ-т ирvvлсэн аж.

Ингээд ШӨХТГ тус компанийн ирvvлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж дараах зөрчлийг илрvvлжээ. Vvнд,” дараа төлбөрт vйлчилгээний хэрэглэгчдийн vндсэн барьцааг буцаах журам”-д зургаа болон тvvнээс дээш жил ашигласан байх” гэсэн заалтад “My life”, “Dream life” гэх төрлийн vйдчилгээнvvд хамаарагдах боломжтой бөгөөд “Сонгодог” , “Premium” багцууд нь дээрх журмын шаардлагыг хангахгvй байна. Энэхvv заалт нь Харилцаа холбооны тухай хуулийн 25.2.1-т “Тусгай зөвшөөрлийн хvрээнд хэрэглэгчийг ялгаварлахгvйгээр vйлчилгээгээр шуурхай хангах” гэж заасныг зөрчсөн байна. Одоогоор зах зээлд худалдаалахгvй байгаа боловч vргэлжvvлэн ашиглаж байгаа хэрэглэгчдийн “ My life”, “ Dream life” гэх төрлийн vйлчилгээнvvдийн барьцаа төлбөрийг буцаан олгохгvй байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.2-т “Өөрийн бараа бvтээгдэхvvний талаар аудал, зөрvvтэй мэдээлэх, эсхvл vнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдvvлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. Дээрх зөрчлийг арилгахыг Улсын байцаагчийн албан шаардлагаар тус компанид vvрэг болгов” гэж дурьдсан ажээ.Ямартай ч тус компани хэрэглэгчдээ төөргдvvлж башир аргаар мөнгө олж байсныг нь ШӨХТГ тогтоосон боловч “Unitel” компани тэдний гаргасан дээрх шийдвэрийг эрс эсэргvvцэж шvvхийн байгууллагад өгч энэ асуудал одоог хvртэл шийдэгдээгvй байгаа юм байна.

Vнэндээ vvн шиг vнэн зvйл vгvй. Тэдний арга улам нарийсч, олон нийтээс зо¬хих ашгаас хэтэрсэн мөнгө “хурааж” байгааг хvн бvр хэлж байна. Эндээс харахад тус компани зах зээлд өр¬сөлдөх тактик хэ-мээх сай¬хан нэрээр булхай луйвраа нуусаар өдийг хvрсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй байх.Товчхондоо бол хямд тарифын цаана өөр төрлийн мөнгө татах башир арга нуугдаж байна гэсэн vг. Тэгээд ч тус компани өмнө нь маш олон аргаар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж их хэмжээний мөнгө цохиж байсан удаа ч бий. Тухайлбал, өнгөрсөн оны долоодугаар сард дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах vеэр хэрэглэгчдээ санал асуулгаар хулхидаж их хэмжээний мөнгө олсон тухай асуудал ч яригдаж байсныг хvн болгон мэдэж байгаа. Энэ мэтээр хэтэрхий их ашгийн хойноос хөөцөлдөж хэрэглэгчдээ хохироогоод байвал тун удахгvй олон мянган хэрэглэгч тус компаниас татгалзахад хvрнэ гэдгийг тус компанийн удирдлагууд эрх биш мэдэж л баймаар юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 

МАН-ын бүлэг: Хотод 10-12, хөдөөд 16-18 мандат хувиарлах ёстой
МАН-ын бүлэг: Хотод 10-12, хөдөөд 16-18 мандат хувиарлах ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.