Өнөөдрийн өрнийн зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 25 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай

Өнөөдрийн өрнийн зурхай

Олонх хонинууд хайр энхрийллийн мэдрэмжээр дүүрэн байна
Хонь - (3/21-4/19) 
Залуужих, шинэчлэгдэхэд таатай өдөр. Нөхцөл байдал азтайгаар эргэх боломж өндөр. Ур дүнд нь таны санхүүгийн байдал дээшилнэ. Мэргэжлийн болон хувийн асуудлуудаа шийдвэрлэх, аливаа асуудалд эцсийн шийдвэр гаргахад тохиромжтой өдөр. Олон хонинууд хайр энхрийллийн мэдрэмжээр дүүрэн байна. 

Үхэр - (4/20-5/20) 
Сурталчилгаа PR хийж сэтгэл санаагаа өндөр байлгахад тохиромжтой. Тэд хаана ч очсон бүхнийг амжуулж чадна. Сэтгэл санааны өөдрөг байдлаа бүү алд. Таны цайлган сэтгэл, чөлөөт үзэл тань онцгой үнэлэгдэх болно. Мөн төлөвлөж төсөөлсөн бүхнээ хийж эхлүүлэх боломж олдоно. Таны шийдэмгий зан чанар төлөвлөсөн үйл хэргээ амжилттай бүтээхэд ихээхэн түлхэц болно. Өнөөдөр таны хийсэн, хийх гэж зэхэж буй, тэр бүү хэл эрсдэлтэй гэж бодож байсан гээд бүх ажил чинь  бүтэх болно. 

Ихэр - (5/21-6/21) 
Өөрийн давуу талыг олонд бүү тунхагла, эсрэг хүйстэндээ амжилтаа 6w гайхуул. Гэр бүл батлуулах, vp тогтооход таатай өдөр. Амьдралын эрчим хүч доогуур байна. Өөрийн эрүүл мэндэд хөнгөнөөр хандах, цуцталаа ядрах нь мэдрэлийн ядаргаа, өвчний шалтгаан болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд том санхүүгийн алдагдал гарч болно. Ямар ч хамтын үйл ажиллагаанд анхааралтай ханд. Эмчилгээг хойшлуулж болохгүй. Тус ордонд төрөгсөд энэ өдөр алсын замд гарах бололтой. Бэлэг худалдан авахтай холбоотой зардал гарна. 

Мэлхий - (6/22-7/22) 
Шинэ төсөл төлөвлөгөөнд бүх сэтгэл санаагаа зориулах болно. Гэвч ажил нэг бол үсрэлттэй, нэг бол алхам тутамдаа саад бэрхшээлээс болж зогсонги байдалтай байна. Байнгын давших хөдөлгөөнд найдах хэрэггүй. Ажил хэвийн горимоор явахад цаг хугацаа шаардлагатай. Сүүлийн үед танилцсан шинэ танилуудтайгаа анхааралтай, болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдний хэн нэг нь таны итгэмтгий, цайлган занг шунахайн сэдлээр ашиглаж магадгүй гэж гараг эрхсийн байрлал зөгнөж байна. 

Арслан - (7/23-8/22) 
Бусдын эрхшээлд орох аюул тулгарч болзошгүй. Олонх Арслангууд эмзэг, сэжигч, битүүлэг зан чанартай байна. Өнөөдөр чухал бичиг баримтад гарын үсэг зурах, чухал арга хэмжээ зохиоход таагүй. Бүх зүйл муугаар эргэж мэднэ. Хүчээ хуримтлуул, танд өөрийн амьдралын хүнд үеийг даван туулахад хэрэг болно. Сайн танихгүй хүмүүсийн дунд байхдаа анхааралтай бай, гэхдээ хайртай хүндээ бүрэн итгэ. 

Охин - (8/23-9/22) 
Шинэ ажил эхлэх, төлөвлөгөө зохиох, гэр бүл болон сексийн харьцаанд тааламжгүй өдөр. Амьдралын эрч хүч доогуур төвшинд байна. Шинээр эхэлсэн бүх зүйлс бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдалд орно эсвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Сэтгэл хямарч, сэтгэл санаа огцом тавгүйтэх магадлал өндөр байна. Таныг ихэд сандрааж догдлуулах гэнэтийн уулзалт учрал тохиох аль эсвэл мэдээ мэдээлэл ирж болзошгүй байна. Биеэ барьж сэтгэлийн тэнхээтэй байхыг одод зөвлөж байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Өчигдрийн бүх стресс дарамт үгүй болж сайхан мэдээ хүлээн авах болно. Аяллаар явах төлөвлөгөө бүтэх тийшээ хандаж, өмнө нь очиж үзэж байгаагүй газарт очиж үзэхийг хүснэ. Найзуудаараа тэдний аяллын түүхийг яриулж, хаашаа очиж болохыг асуу. Мөн та дуусашгүй их адал явдалтай учрах болно. Гэхдээ ямар нэг асуудал гарч болзошгүй тул бүх төлөвлөгөө баримтаа бүгдийг бичиж тэмдэглэ. Хайр дурлалын харилцаа танаас маш их цаг хугацаа зарцуулахыг шаардана. Гэхдээ та санаа зовохгүй байж чадна. 

Хилэнц - (10/23-11/21) 
Өнөөдөр та сурган хүмүүжүүлэх ухаанд амжилт гаргаж магадгүй байна. Таны хүлээцтэй байсан зан чанар энэ төрлийн амжилтад нөлөөлнө. Хэн нэгний амлалт мөн хов живд орооцолдох хэрэггүй. Өнөөдөр бусад өдрүүдээс илүү анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Цолмон гарагийн ачаар та дурын хэн нэгэнтэй дотносоход хялбархан өөрийн болгож чадна. Хилэнцийн эрчүүд хайр дурлалаасаа болоод тэвчээртэй байдлаа алдаж байна. Таныг урам хугарах байдал хүлээж байна. Эрүүл мэнд хэвийн байна. 

Нум - (11/22-12/21) 
Олны өмнө үг хэлэх бол маш их эрч хүч алдаж болзошгүй. Энэ өдөр бүхнийг өөдрөг сайхнаар харж, аз жаргалыг мэдэрнэ. Хэдийгээр биеэ авч явах дадсан байдлаас гарахыг од эрхэс зөвлөж байгаа ч өөрийн баримталдаг зарчим, дагаж мөрддөг жанжин шугамаа өөрчлөхгүй байхыг сануулъя. Гэр орноосоо хол, гэмт хэрэгт орооцолдож магадгүй. Олон хүнтэй хурал цуглаанаас зайлсхий. Танихгүй мэдэхгүй газраар бүү яв. 

Матар - (12/22-1/19) 
Энэ өдрийн үйл явдлууд матруудыг аян замд дуудна. Өсвөр насны хүүхдүүдээ анхааралгүй бүү орхи. Хүүхдүүдтэйгээ холбоотой таагүй явдлуудыг сэтгэл хөдлөл гаргалгүй ухаалгаар хүлээн ав. Ашигтай наймаа хийх, гэртээ засвар хийх, тавилгынхаа байрыг солиход таатай байна. Чөлөөт цагаараа өөртэйгөө адил санаа бодолтой хүмүүстэй урам зориг өгөх яриа өрнүүл. 

Бумба - (1/20-2/18) 
Үйл явдлын амгалан тайван байдал хэзээ ч алдагдаж болзошгүй. элдэв асуудлууд үүсвэл ахмад эсвэл туршлагатай хүмүүст хандахаас бүү санаа зов. Тэд танд тусалж, сайн зөвлөгөө өгнө. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйлдэл хайхгүй байх нь дээр, учир нь энерги ба цагаа хоосон ярианд зарцуулна. Өөрийгөө ялахтай холбоотой өдөр. Одод нь хэрэггүй уулзалтаас татгалзах, бодит зүйлийг шүүмжлэлтэй хандах, тэвчихийг зөвлөж байна. Хайртай хүн чинь танд эцсийн хоромд л бүх зүйлийг задлах болно. Олон жилийн амьдралын оролдлого чинь нурж, хүндрэлтэй байдалд орж болзошгүй. 

Загас - (2/19-3/20) 
Хоёрдмол зөрчилтэй өдөр. Нэг талаас сэтгэл булаам байж санасандаа хялбар хүрэх боловч амьдралын чухал үед өөрийгөө зөв илэрхийлж чадахгүй. Гадаад хоёрдмол байдлаасаа бүү зов. Таны энэ зөрчилт байдал хий хоосон юм та зүгээр нэгэн хэвийн байдлыг тэвчиж чаддаггүй. Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхааралд өртөнө. Хүмүүст таатай сэтгэгдэл үлдээнэ. 
Улаанбаатарт өдөртөө -6 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө -6 хэм хүйтэн
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.