АТГ-аас гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах санал гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 55 секунд
АТГ-аас гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах санал гаргажээ

АТГ-аас гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах санал гаргажээ

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт Хөгжлийн Банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах саналыг гаргасан байна.
Тодруулбал, АТГ-ын ажлын хэсэг цуглуулсан нотлох баримтдаа үндэслэн Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татах санал гаргажээ.
Эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах эсэх саналыг хуулийн дагуу хяналтын прокурор Улсын ерөнхий прокурорт гаргах юм

АГШИЖ БИШ, ТЭЛЖ БАЙЖ Л АВРАГДАНА!
АГШИЖ БИШ, ТЭЛЖ БАЙЖ Л АВРАГДАНА!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.