Хог хаягдлыг дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахаар хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
Хог хаягдлыг дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахаар хэлэлцлээ

Хог хаягдлыг дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлахаар хэлэлцлээ

Төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг шинэчлэн батлах талаар Эдийн засаг, төсвийн хороогоор хэлэлцлээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 8-р сарын 24-ний өдрийн “Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай” 182 дугаар тогтоолоор төвлөрсөн хогийн цэгт 1 тонн хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах зардлыг 2080 төгрөгөөр тогтоосон. Энэхүү тогтоолоор батлагдсан тарифын дагуу өнөөг хүртэл нийслэлийн төвлөрсөн 4 хогийн цэгийн /Цагаан даваа, Нарангийн энгэр, Морин даваа, Налайх дүүргийн төвлөрсөн хогийн цэг/-н үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэн ажилласаар ирсэн. Харин гадаад валют, шатахуун, цахилгааны үнийн өсөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргээс хамаарч хог хаягдлыг түрж, хөрсөөр дарж булах ажлын зардлыг 4350 төгрөгөөр шинэчлэн батлах тухай санал гаргалаа.

Улаанбаатар хотод жилдээ 1,5 сая тонн хог хаягдал үүсэж, нийт хог хаягдлын 86,6 хувийг дарж, булж устгадаг. Төвлөрсөн цэгт ирж буй хог хаягдлын 15 хувь нь барилгын хог хаягдал, 25 хувь нь үнс байгаа бол ахуйн хог хаягдал 60 хувийг бүрдүүлж байна. Барилгажилт ихсэж, төвлөрсөн хогийн цэгт барилгын хог хаягдал ихээр хүргэгдэж буй нь хог хаягдал өсөх бас нэгэн шалтгаан болжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгчид “Албан хаагчдын цалин бага, хүрэлцээ муу. Хог тээвэрлэлтийн механизмын техник хэрэгсэлд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа талаар болон тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд ямар бодлого баримталж байгааг лавлалаа. Мөн хог шатаах үйлдвэрийн талаар тайлбар хүслээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд хариуд нь “Хог шатаах үйлдвэрийн хувьд цахилгаан, дулаан, газ гаргана гэсэн гурван зарчим бий. Цахилгаан гаргана гэж тооцоолж байна. Хог хаягдлыг түрж, дарж булах ажлын зардлыг шинэчлэн баталснаар ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж нэг өдөрт ногдох цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй ажилчдын нийгмийн баталгаа бүрэн хангагдана. Мөн Нийслэлийн ИТХ-ын 2006 онд батлагдсан аргачлалыг өөрчилснөөр шатахууны үнийн зөрүүний алдагдалд орохгүй, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ сайжирч, авто парк шинэчлэлийг үйл ажиллагааны зардлаас шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ” хэмээв. Улмаар уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Нисэх онгоцны шинэ буудал долдугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ
Нисэх онгоцны шинэ буудал долдугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.