Генетикчид арслан зааныг дахин амьдруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Генетикчид арслан зааныг дахин амьдруулна

Генетикчид арслан зааныг дахин амьдруулна

Америкийн генетикчид арслан зааныг дахин амьдруулах боломж олгох амжилт гаргаснаа мэдэгджээ. Эрдэмтэд мөхөж алга болсон арслан зааны 14 генийг орчин үеийн зааны ДНХ-ийн завсар оруулж чадсаныг Гарвардын их сургууль дахь судалгааны багийн ахлагч Жорж Черч “The Sunday Times” сонины сэтгүүлчид өгүүлсэн аж. Судлаачид амьтны геномыг засварладаг CRISPR ашигласан байна. Тэрбээр “Бид юуны түрүүнд хүйтэн цаг уурын нөхцөлд амьд үлдэхэд шаардлагатай шинж чанарууд, тухайлбал, үслэг арьс, том чих, арьсан дорх өөхөн давхарга, гемоглобины бүтцийг тодорхойлдог генүүдтэй ажил ласан. Одоо бидний мэдэлд арслан зааны ДНК тодорхой шинж бүхий ердийн зааны эрүүл эсүүд байна. Энэ ажлынхаа үр дүнг бид ойрын үед шинжлэх ухааны судалгааны сэтгүүлд танилцуулна” гэжээ.

Д.Болд

Эх сурвалж: Unen.mn

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Хотын дарга хариуцлагаа хүлээх ёстой
НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Хотын дарга хариуцлагаа хүлээх ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.