Оютануудад олгодог үндэсний тэтгэлгийн мөнгийг энэ сарын 20-оос эхлэн олгохоор болсон. Гэтэл одоог хүртэл сураггүй байгаа аж. Уг нь Сургалтын төрийн сангаас энэ улирлын тэтгэлгийг Сангийн яам руу шилжүүлсэн байна. Сангийн яамнаас санхүүжилтийн эрхийг тавихаар төрийн сангаас оюутнуудын дансанд байршуулах юм. Гэвч одоо хүртэл Сургалтын төрийн сангийн дансанд оюутны тэтгэлэг болох 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт ороогүй байгаа аж. Ямар ч байсан энэ ондоо багтан оюутны тэтгэлгийг олгоно гэж холбогдох хүмүүс нь хэлж байгаа аж.
Эх сурвалж: Tumen.mn