Сонгинохайрханд Х.Баттулга, Хэнтийд Д.Гантулга өрсөлдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 54 секунд
Сонгинохайрханд Х.Баттулга, Хэнтийд Д.Гантулга өрсөлдөнө

Сонгинохайрханд Х.Баттулга, Хэнтийд Д.Гантулга өрсөлдөнө

Дуулиан шуугиангүй өрнөсөн Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, нөхөн сонгуулийн чимээ тун ойрхон сонсогдож эхэллээ. Тодотговол, ирэх аравдугаар сард УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт болон УИХ-ын 18 дугаар тойрог, Хэнтий аймаг тус тус нөхөн сонгууль болох учраас далд тулаан хэдийнээ эхэлжээ. Улс төр судлаачид, шинжээчдийн таамаглаж байгаагаар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар тохиролцооны дагуу өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий. Тэрээр өнгөрөгч 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөж ялагдал хүлээсн ч 22991 хүний санал авч чадсан нь багагүй амжилт юм. Тэгэхээр энэ амжилтаа нэмэн бататгах зорилгоор өрсөлдөх магадлалтай. Үүнээс гадна МАН-аас “Тавантолгой түлш” компанийн захирал, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга М.Ганбаатар ихээхэн санаархаж байгаа гэх.

Харин тус дүүрэгт Э.Батшугарыг бүү хэл МАН-ыг айлгаж байгаа өрсөлдөгч нь өдгөө бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Х.Баттулга тус дүүрэгт сонгуулийнхаа штабыг байгуулж байгаа гэх. Аль ч талаас нь бодсон тэр улс төрийн тэтгэвэрт эрт суух хүн биш учраас нэр дэвших нь баталгаатай мэдээлэл байх. Харин АН Ерөнхийлөгчийн сонгуульд орсон шигээ учраа ололгүй цааш явбал С.Эрдэнийн АН, О.Цогтгэрэлийн АН хоёр дундаа саналаа хувааж амжилт үзүүлэхгүй байх магадлалтай. Гэвч Х.Баттулга, Э.Батшугар хоёрыг харьцуулах аргагүй, газар тэнгэр шиг хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Хувь улстөрч, зангараг, нийтийн дэмжлэг гээд аль ч талаараа Х.Баттулга жин дарах нь ойлгомжтой. Эх сурвалжийн дуулгаж байгаагаар бол АН-аас О.Магнай, “Сумо” Д.Батбаяр, Л.Эрхэмбаяр нар ч горилж байгаа бололтой.

Зарим мэдээллийн хэрэгслээр дурдаж байгаагаар бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх сураг байгаа. Үүнээс илүү сонирхолтой сураг бол УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өрсөлдөнө гэдгийг дуулгав. Д.Гантулгын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа хэрэгт холбогдон хоёр жилийн ял авсан ч өдгөө суллагдсан билээ. МАН-ын залуу халаа гэгдэж дөнгөж 29 настай УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан энэ нөхрийг МАН дэмжинэ гэхэд эргэлзэж байгаа хүн олон байгаа ч удирдах түвшинд яригдаж байгааг дуулгав.

МАН дэмжлээ гэхэд хэнтийчүүд дэмжих үү гэдэг асуудал бас л бий. Сонгогчдын дунд зөрүүтэй ойлголт байгаа учраас түүнийг асар хурдан цэвэрлэж, нэг мөр болгох шаардлагатай.

Тус тойрогт Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, Соёлын дэд сайд М.Батбаяр нар өрсөлдөх санаатай гэдгийг дуулгасан. Харин Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд АН-аас Улсын баатар Э.Бат-Үүл, аймгийн Засаг дарга асан Ц.Оюунбаатар нар нэр дэвшихээр зүтгэж байгаа аж. Ямартай ч баяр наадмын дараа нөхөн сонгуулийн ил далд өрсөлдөөн улам бүр ширүүсч хаана хэн бэ гэдэг нь бараг тодроно. Тодордоггүй юм гэхэд горилогчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр зодолдоод эхэлнэ.

Эх сурвалж: Tumen.mn

БЗД-ийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян 1 тэрбум 134 саяын шагнал хүртжээ
БЗД-ийн Татварын хэлтсийн дарга Ц.Сайнбуян 1 тэрбум 134 саяын шагнал хүртжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.