“Соёл урлагийг хамгаалах төв” байгуулагдлаа.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 46 секунд
“Соёл урлагийг хамгаалах төв”  байгуулагдлаа.

“Соёл урлагийг хамгаалах төв” байгуулагдлаа.

   Цаг үеийн ч тусгал биз, урлаг сонирхогчдын ч хүрээ биз. Өнөөдөр өөрийгөө дуучин гэж бодсон хэдэн мянгаар тоологдох хүмүүс байна.  Угаасаа монгол зон олон найранд гурван дуутай ард түмэн, ингэхээс ч өөр арга алга. Ерээд оноос зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагт бүх зүйл чөлөөтэй болж, урлагт олон урсгал чиглэл орж ирэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн тоо огцом нэмэгдсэн. Энэ цагаас хойш өнөөдөртэй золгоход тоолж барахгүй олон дуучид, уран бүтээлчидтэй болсон. Энэ утгаар нь харвал монголчууд бид бүгдээрээ уран бүтээлчид. Өнөөх л мэргэжлийн гэсэн ангилал энэ тэр бол ард үлдсэн. Бүх л дуу шүлгийг өнөөх айхтар уран сайханы зөвлөлөөр орж хэлэлцүүлдэг байсан цаг мартагдсан гэхэд болно.

  Энэ нь яах аргагүй цагийн жам, чөлөөт нийгмийн өнөөгийн байдал мөн. Тиймээс хэн нэгэн сараачигчийн эрээчсэн шүлэгрэхүү зүйлд ая шиг зүйл хийгээд нэг нөхөр дуулчихаж байна. Орчин цагт техник технологи хөгжсөн энэ тэр муухан дуу шиг зүйлийг комьпютерээр засаад л FM радиогоор цацна. Тэр ч бүү хэл өнгө дүрсийг техикээр зодоод клип хийгээд зурагтаар цацчихна. Мөнгө л байвал амархан.

 

        Иймээс өнөөх урлаг гэдэг зүйлийн үнэ цэнэ алдагдаж, жинхэнэ уран бүтээлчдийн нэр хүнд ч шалан дээр унаж байгаа нь хамгийн харамсалтай. Харин энэ бүгдийг цэгцлэх зорилгоор хэсэг нөхөд хамтран “Соёл урлагийг хамгаалах төв” байгуулжээ. Тэдний хувьд ард түмний дунд санал асуулга явуулж, бүхий л хэвлэл мэдээллийн салбартай хамтран ажиллахаар болжээ.

        Тэд урлагт тэнцэх жинхэнэ бүтээлийг сурталчлахын зэрэгцээ тэнцээгүй, шаардлага хангаагүй бүтээлийг олон нийтэд зарлаж, ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах боломжийг нь хаах юм байна. Учир нь энэхүү төвийн Удирдах зөвлөлд уран бүтээлчдээс гадна хэвлэл мэдээллийн салбарынхан түлхүү ажиллаж байгаа аж. Тиймээс шаардлага хангаагүй дуучин нэртэнгүүдийн дуу шиг юмыг ард түмэнд түгээлгэхгүй байх бүхий л арга хэмжээг авах юм байна.

Эх сурвалж: Unen.mn

 

 

Нийгмийн даатгал яагаад хэрэгтэй вэ
Нийгмийн даатгал яагаад хэрэгтэй вэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.