Нийслэлийн зам тээвэр, дэд бүтцийн салбарт хийгдэх томоохон ажлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 58 секунд
Нийслэлийн зам тээвэр, дэд бүтцийн салбарт хийгдэх томоохон ажлууд

Нийслэлийн зам тээвэр, дэд бүтцийн салбарт хийгдэх томоохон ажлууд

 

Зам засвар, шинэчлэлийн чиглэлээр
Дүүргүүдэд 9,843,4 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэнэ
 
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг тус бүрт 1,500,0 сая төгрөг, Багануур дүүрэгт 367,2 сая төгрөг, Багахангай дүүрэгт 108,6 сая төгрөг , Налайх дүүрэгт 367,6 сая төгрөгийн санхүүжилтээр төв замын засвар болон хороолол доторхи зам засвар шинэчлэлтийн ажил хийхээр шийдвэрлэсэн байна.
 
Нарны замыг 19-р хороололтой холбоно
 
Өлзийт хороолол-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто зам, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх, Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км шинэ зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м туннелийн хамт, 120 мянгат, 19-р хорооллын доторхи талбайн борооны ус зайлуулах ажил, Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо /1 дүгээр хэсэг/ Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо /2 дугаар хэсэг/ хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, Нисэхийн товчоо-Биокомбинат-Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, МТ-ын шатахуун түгээх станцын уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтэд/Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 13, 16-р хороо/30,737,6 сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Сонсголонгийн гүүрээс Яармагийн замын ажлыг үргэлжлүүлнэ
 
Орбитын уулзвараас -Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлт 3,6 км, Шаргаморьтын амны 6.3 км авто замын  шинэчлэлт, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш үерийн далан хүртэлх 1,8 км хэсэгчилсэн хатуу хучилттай авто зам /БЗД, 14-р хороо/ , Сонсголонгийн гүүрээс Яармагийн зам хүртэлх гэр хорооллын арын 4,9 км авто замуудыг үргэлжлүүлэн хийнэ.
Мөн Зүүн Алтан-Өлгийн авто замыг үргэлжлүүлэн барих, 630 у.м-т гэрэлтүүлэг хийх, Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт , 22-ын хуучин уулзвараас мал бордох 1,7 км авто зам , Улиастай-Гачууртын чиглэлийн 11,0 км авто зам , Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах /1,3,4,10-р хороололд, Хар хорин зах, СУИС-ийн урд, Яармагийн гүүр, Офицеруудын ордоны аюулгүйн тойрогт/ ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн.
Нийтийн тээврийн шинэчлэлт
 
Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим тогтолцоог” бий болгоно гэж заасан байдаг.
Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хамтарсан компани байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу  Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар смарт карт” компани байгуулагдаж2015 оны эхний хагас жилд  “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналт, мэдээллийнболон цахим төлбөрийн /BMS,BIS, e-ticketing/ системийг цогцоор нь ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
“Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн  болон цахим төлбөрийн систем”–ийг цогцоор нь нэвтрүүлснээр:Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэл хяналт, сайжирч, зорчигчид гар утас болонкартаар төлбөрөө хийх боломжтой болно. Мөн нийтийн тээврээр зорчигчдын судалгааг нарийвчлан гаргаж оновчтой төлөвлөлтийг хийх, үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, зорчигчдын аюул осолгүй, тав тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэн тээвэрлэгчдийн сахилга хариуцлагыг бүх шатанд сайжруулах, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийг шуурхай хүргэх ажилд ахиц гарч нийтийн тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм.
 
 
“МИАТ”-ийн одоогийн удирдлагууд “катерингийн” гэх тодотголтой нэгэн шинэ хэрэгт татагдах уу
“МИАТ”-ийн одоогийн удирдлагууд “катерингийн” гэх тодотголтой нэгэн шинэ хэрэгт татагдах уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.