Иргэн Х.Энхманлай “Korean Air” компани монголчуудыг хэрхэн дорд үздэг талаар баримт дэлгэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 3 секунд
Иргэн Х.Энхманлай “Korean Air” компани монголчуудыг хэрхэн дорд үздэг талаар баримт дэлгэв

Иргэн Х.Энхманлай “Korean Air” компани монголчуудыг хэрхэн дорд үздэг талаар баримт дэлгэв

Иргэн Х.Энхманлай Солонгосын “Korean Air” авиа компани монголчуудыг хэрхэн дорд үзэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн талаар баримт дэлгэж, үүнтэй холбоотойгоор уг компанид нэхэмжлэл гаргаж байгаа талаараа мэдээлэл хийв.

Х.Энхманлайн эгч хүнд өвчтэй, тэргэнцэртэй эмэгтэйг БНСУ-д эмчилгээ хийлгэхээр хилээр нэвтрэх үед нь өөртэй нь ярилцалгүй, биеийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй түр саатуулах байранд хорьжээ. Түр саатуулах байр өвчтэй хүн байхад тохиромжгүй хүйтэн, цонхгүй байсан бөгөөд 15 цагийн турш хорьж саатуулсан байна. Үүний улмаас Х.Энхманлайн эгчийн биеийн байдал хүндэрчээ.

Улмаар БНСУ руу орох боломжгүй болсон тул буцах нислэгийг Монгол руу биш, Бээжин рүү болгож өгөхийг хүссэн аж. Учир нь эмчилгээ хийлгэхээр явсан эмэгтэйн бие муудсан тул Бээжин дэх эмнэлэгт очих хүсэлтэй байгаагаа “Korean air” компанид уламжилсан байна. Хүсэлтийг хүлээн авч орой явуулахаар болсон ч, 16.00 цагийн үед ээлж солигдсоноор хэлэлцээ өөрчлөгдөж Монгол руу буцаан явуулахаар болжээ.

Х.Энхманлай “Олон монголчууд БНСУ руу эмчилгээ хийлгэхээр явдаг. Ахин миний эгчид тохиолдсон шиг зүйл бүү тохиолдоосой. Хүний эрхийн байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж, Монгол хүний эрхийг хамгаалаасай гэж хүсч байна. Тэд хүнийг эрхийг уландаа гишгэж байна. Өмнө нь ч ийм асуудлууд дуулдсаар ирсэн. Зөвхөн хил дээр ийм асуудал гарч байгаа юм чинь, хилийн цаана Монголчуудын эрх хэрхэн зөрчигдөж байгааг таамаглашгүй шүү дээ” гэв. Энэ хэвлэлийн хурлын дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы дугаарт хүргэх болно

“NB & Sally” нэвтрүүлэгт дуучин Лхагваа, Марта нар оролцлоо
“NB & Sally” нэвтрүүлэгт дуучин Лхагваа, Марта нар оролцлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.