Генсекийн “гэрийн даалгавар”-ыг шалгацгаая!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 27 секунд
Генсекийн “гэрийн даалгавар”-ыг шалгацгаая!

Генсекийн “гэрийн даалгавар”-ыг шалгацгаая!

“60 тэрбумынхан” хаачив?

Одоогоос гурван сар гаруйн өмнө “Төрийн эрхийг хууль бусаар авахаар оролдсон 60 тэрбумын хэрэг” гэгчид холбогдож дөрвөн жилийн ял аваад байсан Ц.Сандуй “Шударга шүүхдээ баярлалаа” гэсээр улс төрийн сонгуульд оролцох эрхтэй болсноо зарласан.

Тэгвэл “60 тэрбумын” хэрэг гэгч хэрхэн төгсөх вэ? Ерөөсөө ийм хэрэг байгаагүй болж таарсан уу?

Асуудал юунд байна гээч? Эрх баригч намынхан улс төрийн томилгоо хийхдээ ашиг сонирхлын буюу ураг төрлийн холбоогоор сонголт хийсээр байгаад л байна. Хөөрхий Ц.Сандуй энэ хэргийн улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материал, цаашилбал улс төрийн карьерийн хувьд хохирол амссан байж болно. Гэхдээ тэр хэнийг томилсон гэж? Амжаагүй юу, ерөөсөө тийм боломжгүй мангар төлөвлөгөө байсан уу, эсвэл бүр тэр чигээрээ гүтгэлэг үү?

Өнөөх “новшийн”, “азгүй” төлөвлөгөө нь анхнаасаа байсан байгаагүй эрх баригч намаас өнөөдрийг хүртэл томилгоо хийж байгаа хүн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Тэгвэл Д.Амарбаясгалан яагаад “60 тэрбумын” төлөвлөгөөг хэрэгжүүлээд байгаа мөртлөө “хээрийн салхинд ч шүргүүлэлгүй”, тэр ч байтугай аль ч салбарын сайдын суудлыг үл тоон “Хамгийн аз жаргалтай” ажиллана вэ? Ядаж л түүнд холбогдох АТГ-т өгсөн асуудлууд хаачив? 

“60 тэрбумынхан”-д хариуцлага тооцно гэсэн намын “жанжин шугам” бас “жан жан” болов. Наад зах нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргаар хэнийг томилсныг нь хар! Цаашлаад “ЭТТ”ХК-д “шахсан” захирлуудтай танилц! 

Жишээ нь “ЭТТ” ХК-ийн Худалдан авалт хариуцсан Дэд захирал Б.Батсайхан, Төрийн захиргаа, удирдлага хариуцсан Дэд захирал Д.Энхболд нар нүүрсний борлуулалтын гэрээ хариуцаж байх үедээ нүгэлгүй баяжсанаас нь “үндэслэл” олох гээд үзээрэй. Энэ бол үндэсэлгүйгээр баяжсан захирлуудын зөвхөн нэг нь. Миний журмын нөхөр, гэрээгээр хэвлэлийнхний амыг барьдаг, генсекийг шүүмжлэхээр дарамталж довтолдог ХМОНХ-ийн дарга М.Амарбаяр,   Сургалтын хэлтсийн дарга Б.Энхзул нарыг МАН-ын генсек томилсон. Мөн түүний томилсон Төрийн захиргаа, удирдлага хариуцсан Дэд захирал Д.Энхболд нь НИТХ-ын дарга Д.Дагвын хүү Д.Дөлгөөн Худалдан авалтын албанд ажилд авсан гээд тэр чигээрээ Д.Амарбаясгалан даргын “тавиулууд”. 

Д.Амарбаясгалан бол “ЖДҮчин, тендерчин”!

“ЖДҮ”-чинтэйгээ тэмцэнэ гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх амласан. Энэ нь зөвхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй л гэсэн үг байсан юм билээ. Бүр сайд ч болгохгүй гэсэн. Д.Амарбаясгалан нэр дэвшээгүй, сайд болоогүй. Гэхдээ бүхнийг шийдэгч хэвээрээ. Түүнд энэ нь маш гоё боломж. 

Харин түүнээс том ХУУЛЬ гэж бий. Яагаад ЖДҮХС-ийн зээл авсан зарим хүн гурван жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж, олгосон Б.Батзориг 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрөв? Түүнийг гэм буруугаа ойлгосон, бусдыг нь ойлгоогүй гэж хэн, юугаар нотлох вэ? Энэ бол доромжлол мэт ялын дүгнэлт байсан. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ямар хэмжээний ЖДҮХС-ийн зээл авсан, яаж тендер луйвардсаныг миний бие хуруугаа цэврүүттэл бичиж мэдээлсэн. 

Түүнд хамаарал бүхий “Тайшир өргөө”, “Агро Технологи Шижирт”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” компаниудад холбогдох асуудал хэрхэн шийдэгдсэнийг хууль, хяналтын байгууллагууд мэдээлэх ёстой. Гэтэл Нийслэлийн прокурорт очоод “гацсан”. Д.Амарбаясгалангийн төрсөн ах Д.Амгаланбаатарын төрсөн хүү А.Эрхэмбаярын "Тек авдар" ХХК нь Нийслэлийн боловсролын газраас зарласан програм хангамж хөгжүүлэх, нийлүүлэх тендерт шалгарч 60 сая төгрөгийн тендер зарласнаас 57 саяыг нь авчихсан нь баримтаар нотлогдсон. Нийслэлийн боловсролын газраас зарласан программ хангамж хөгжүүлэх, нийлүүлэх тендерт шалгарч 2018 оны 5-р сарын 25-ны өдөр гэрээ байгуулсан. Хуулиар 50 сая төгрөгнөөс дээш үнийн дүнтэй програм хангамж хөгжүүлэх, нийлүүлэх ажил нь Зөвлөх үйлчилгээ, түүнийг худалдан авах ажиллагаанд хамаардаг ба зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоход гүйцэтгэгчийн туршлага, чанарт үндэслэж сонгон шалгаруулахаар заасан байдаг. Гэтэл “Тек авдар” ХХК 2017 оны 6 дугаар сарын 8-нд байгуулагдаад, Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий этгээд буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ах Амгаланбаярын хүү А.Эрхэмбаярын нэр дээр шилжиж 2018 оны 5 дугаар сарын 25-нд 57 сая төгрөгийн үнийн дүнтэй тендерт шалгарч ажлын гэрээгээ хийсэн байдаг. 

 

Нийсэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны А/311 тоот захирамжаар “Сургууль, эцэг эх, сурагчдын хооронд мэдээлэл солилцох цахим системийг боловсронгуй болгож сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн хяналт, оролцоог сайжруулах зорилтын хүрээнд “Сургуулийн удирдлагын систем” төсөл хэрэгжүүлэхээр боллоо” гэж захирамжлаад үүний хавсралтад 60 сая төгрөг төсөвлөөд 57 саяыг нь Нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Боловсрол-2020” төслийн зардлаас санхүүжүүлэхийг зөвшөөрчихсөн. Амархан байна уу?

Дээрх захирамжаас хойш 19 хоногийн дараа, 2018 оны тавдугаар сарын 25-нд Нийслэлийн боловсролын газрын даргын А/53 тоот тушаал гарч “төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дүнгээр шалгарсан “Тек авдар” ХХК-тай гэрээ байгуулж төслийг хэрэгжүүл, төсөлд шаардагдах 57 сая төгрөгийг гэрээнд заасны дагуу байгууллагын нэмэлт санхүүжилтийн данснаас гаргахыг зөвшөөрсүгэй” гэсэн байгаа юм. 

 

Захирамж гармагц гэрээ хийгдэж нийслэлийн 20 сургууль дээр программ хангамжийг суурилуулахаар болж, “Тек Авдар” ХХК-ийн захирал А.Эрхэмбаярын ажил бүтэх нь тэр. Улсын бүртгэлд “Тек Авдар” ХХК-ийн байршил нь Соёмбо принтинг ХХК-ийн байранд гэж бүртгэгджээ. Соёмбо принтинг ХХК нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон түүний төрсөн ах дүүсийн нэр дээр буйг та харж байна. Сурах бичиг хэвлэх тендрээс хэзээ ч хоцорч байгаагүй. 

 

Өнөө жилийн тендрүүдэд л гэхэд АТҮТ-ийн үнэт цаасны маягт хэвлэх 130 сая төгрөгийн тендрээс эхлээд дээрх компани мөн л ялсан хэвээр. Тендерт оролцоод байгаа нь хувийн нэгэн компанийн буруу биш боловч хамаарал бүхий компани нь ингэтлээ тендертэй хутгалдаж байхад эрх баригч намын дарга ёс зүйн үүднээс үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг компаниасаа хол байх, тендерт оролцохгүй байх ёсзүйтэй байх ёстой. Бусад улстөрч ийм л замаар хувийн эзэмшлээ тендерт оролцуулахгүй ажлаа хийгээд болоод л байна. 

Энэ байдлаас нь харахад МАН “ЖДҮчин, концессчин, тендерчин, шахаачид”-аасаа дараагийн УИХ-ын сонгууль хүртэл салж чадна гэж үү? Хэр их шамшигдуулах бол гэдгийг л гайхшраад сууж байх эрхтэй юм бол ХУУЛЬ-ийн өмнө тэгш эрхтэй байх эрх яаж хангагдах вэ? Эрх баригч намын дарга Та энэ хүнтэйгээ хариуцлага тооцож байж цаашид хариуцлагын тухай яриарай! Энэ бол ФАКТ! 

Adidas: Агуулах чөлөөлөх худалдаа
Adidas: Агуулах чөлөөлөх худалдаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.