Ганц нэгээрээ яваа тарвага таарвал алж, айлгаж, үргээж болдоггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Ганц нэгээрээ яваа тарвага таарвал алж, айлгаж, үргээж болдоггүй

Ганц нэгээрээ яваа тарвага таарвал алж, айлгаж, үргээж болдоггүй

 

tarvagaТарваганууд давс хужир нь дуусахаар бүл дундаасаа цовоо сэргэлэн, хол замын ая даах нэгнийгээ сонгож хужирын эрэлд явуулдаг байна. Энд тэнд олон аюулыг сөрөн айхыг умартан яваа ганц нэг тарвага таарвал алж айлгаж үргээж болдоггүй гэнэ. Учир нь түүнийг гэр бүл нь хужир мараа авч ирнэ гээд өдөр бүр харуулдан хүлээж байдаг байна.Хужир мараатай газар олвол түүн дээр хөрвөөн өнхөрч бүх биедээ шингээж аваад буцаж очно. Гэр бүл нь түүнийг долоож хэмлэж хужирсаагаа гаргана.Тэгэхээр ганц нэгээрээ яваа ийм тарвагыг бүү саатуулаарай.Энэ зурган дээрхи тарвага саяхан хүмүүстэй таараад айж эмээлгүй, ингэж жаахан амарч аваад явсан гэнэ.

Биедээ хужир тvрхэчихээд гэр бvлдээ идvvлэхээр голоос зорьж яваа баатарлаг эр тарвага. Тvvний хувьд аз сорьсон тун чиг аюултай аялал байх боловч амьд эргэн очихгvй бол гэр бvлийнхэн нь эрсдэнэ.

Эх сурвалж: Facebook.com

Х.Бээжин: Биднийг машинаар хөөж алах шахсан
Х.Бээжин: Биднийг машинаар хөөж алах шахсан
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.