Я.Батсуурийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-т саатууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 44 секунд
Я.Батсуурийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-т саатууллаа

Я.Батсуурийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-т саатууллаа



“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурийг цагдан хорих захирамж АТГ-аас гаргажээ. Захирамжийн дагуу өнөөдөр өглөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Я.Батсуурийг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "цагдан хорьсон нь үнэн" гэх тайлбарыг өглөө. 

Г.Дэнзэн нь эхнэрийнхээ "Говь Пауэр" ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгагдаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад Я.Батсуурийг хорих шаардлагатай гэж үзэн ийнхүү цагдан хорьжээ.

Б.Анир

Эх сурвалж: Zaluu.com

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад хүрэлцэн ирлээ
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад хүрэлцэн ирлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.