У.Хүрэлсүхийн хүн гэгддэг Н.Энхбаатарын хэрэгт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын дүү Ж.Бат-Эрдэнэ холбогджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 3 секунд
У.Хүрэлсүхийн хүн гэгддэг Н.Энхбаатарын хэрэгт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын дүү Ж.Бат-Эрдэнэ холбогджээ

У.Хүрэлсүхийн хүн гэгддэг Н.Энхбаатарын хэрэгт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын дүү Ж.Бат-Эрдэнэ холбогджээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнгөрсөн оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс МИАТ компанийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатарыг баривчилж саатуулан шалгаж эхэлсэн  билээ. Шүүхээс түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байсан бөгөөд энэ үеэр зарим хэвлэлүүд “Н.Энхбаатар бусдаас 600 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан” гэж мэдээлж байсан боловч бодит байдал дээр хараахан тийм биш, харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн сэжиглэгдэж, улмаар яллагдагчаар татагдан өнөөдрийг хүртэл шалгагдаж дуусаагүй байгаа аж.

Нямаагийн Энхбаатар гэгч чухам хэн бэ гэдгийг өнгөрсөн хугацаанд зарим нь сайн мэддэг болсон байх. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Шадар сайд байхад туслахаар нь ажиллаж байсан юм. Философич, нийгэм судлалын мэргэжилтэй, МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүдийн нэг гэгддэг мань эр хожим нь АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд хууль тогтоох засаглалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан гэдэг. Тэгээд 2016 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийнхээ дэмжлэгээр МИАТ компанийн дэд захирлын суудалд заларчээ.

МИАТ-ын дэд захирлаар томилогдоод удаагүй байхдаа Н.Энхбаатар нь “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, автомашины зогсоол болон “Таван богд” компаниас “Ланд круйзер-200” маркийн машиныг 160 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд эдгээрийнхээ мөнгөний эх үүсвэрийг одоо болтол үнэн зөвөөр тайлбарлаж чадаагүй байгаа юм. Тэрбээр ийм өндөр үнэтэй эд хөрөнгийнхөө талаар тайлбарлах гэж оролдохдоо нэлээд хэдэн хүнээс зээлээр мөнгө авсан гэх боловч тэр бүхэн нь одоогоор 100 хувь нотлогдохгүй байгаа бололтой. Мөнгө зээлдэж авсан гээд байгаа найз нарынх нь тоонд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Бат-Эрдэнэ гэдэг залуу ч бас орж холбогдон шалгагдаж байгаа аж. Ж.Бат-Эрдэнэ нь одоо Япон улсад МИАТ компанийг төлөөлж суугаа бөгөөд Н.Энхбаатарт хэзээ, хэдэн төгрөг зээлдсэн нь бас л тодорхой бус байна. Харин мөрдөгчид нь саяхнаас Н.Энхбаатарт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлэээд байгаа юм. Хэрвээ хяналтын прокурорууд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн гэгддэг Н.Энхбаатарт ая тал засах маягаар хөндлөнгийн нөлөөнд автан хэргийг нь хаачихгүй бол ойрноос шүүх рүү шилжих биз ээ.

О.Баяр

”Исламын улс” бүлэглэлийн 60 дайчинг баривчилжээ
”Исламын улс” бүлэглэлийн 60 дайчинг баривчилжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.