Алуурчин Г.Алтанхүүд 3 жил хорих ял оноосонд талийгаачийн ойр дотнынхон дургүйцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
Алуурчин Г.Алтанхүүд  3  жил  хорих ял оноосонд талийгаачийн ойр дотнынхон  дургүйцэж байна

Алуурчин Г.Алтанхүүд 3 жил хорих ял оноосонд талийгаачийн ойр дотнынхон дургүйцэж байна

Найз бүсгүйгээ удаа дараа зодож, гэмтээн амийг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон  Г.Алтанхүү гэгчийг шүүх ажиллагаа олон сар хойшилсоор өчигдөр шийдэгдлээ. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд гурван жил ял оноожээ. Прокуророос Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар бусдын амийг санаатай бүрэлгэсэн, мөн хуулийн 98 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн  “Бусдын биед санаатайгаар гэмтэл  учруулсан” гэдэг үндэслэлээр ял төлөвлөөд байсан аж. Харин шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасан гэмт үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзээд зөвхөн 98 дугаар зүйл заалтыг баримтлан дээрх ялыг оноосон байна. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн болон найз нөхдүүд нь бусдыг санаатайгаар алсан хүнд ийм хөнгөн ял өглөө хэмээн гомдоллож байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Сонгинохайрхан дүүргийн иргэд 62, 36, 67, 9 дугаар сургууль дээр PCR шинжилгээ өгөх боломжтой
Сонгинохайрхан дүүргийн иргэд 62, 36, 67, 9 дугаар сургууль дээр PCR шинжилгээ өгөх боломжтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.