АН-ын зарим гишүүд МоАН фракц байгуулах санаачлага гаргав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
АН-ын зарим гишүүд МоАН фракц байгуулах санаачлага гаргав

АН-ын зарим гишүүд МоАН фракц байгуулах санаачлага гаргав

Ардчилсан нам бол үндэсний хэмжээний том нам. Олон намын нэгдэл дээр тогтсон түүхэн замналтай. Мөн хамгийн олон фрактай нам гэдгээрээ онцлог. Гэвч сүүлийн жилүүдэд фракиуд нь хоорондоо үзэл санааны гэхээрээ эдийн засаг, санхүүгийн ашиг сонирхолоор хоорондоо тэрсэлдэх хандлагатай болсон нь олны гайхлыг төрүүлж буй. Гишүүд нь ч энэ талаар хатуу шүүмжлэх болжээ. Иймээс УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд, Ш.Түвдэндорж, Г.Батхүү,  А.Бакей нар  нам дотроо бас нэгэн фракц байгуулах санаачлага гаргажээ. Тэд энэхүү фракцаа намынхаа анхны нэрээр МоАН хэмээн нэрлэхээр шийдсэн байна. Энэ талаар А.Бакей гишүүн хэлэхдээ “Манайх шиг унаган ардчилалтай улс орон хуруу дарам цөөн. Ардчилалд шилж гэсэн болзлыг хэн ч гаднаас тулгаагүй. Бид энэ ардчиллаа хамгаалах нь чухал боллоо” гэжээ. Мөн Г.Оюунгэрэл “Монголын ардчилал бол үнэдсний үнэт зүйл” гэсэн байна. Тэгвэл Л.Болд гишүүн “Монголын ардчилал бол тусгаар тогтнолын баталгаа юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ үзэл санаа гүн тусгагдсан” гэлээ. Тэд ийнхүү үнэт зүйлсийнхээ төлөө нэгдэж  фракцуудаа энэ зүгт чиглүүлэх, цаашдаа фракцуудад намаа хуваагдахаас сэргийлэхийн тулд МоАН хэмээн өөрсдийгөө нэрлэжээ.  Тэднийг дэмжиж буй гишүүд олширч буй аж.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна
Ж.Хишиг-Амгалан: Хүү минь хөөрхөн хүүгийн аав болохыг мөрөөдөж байгаа, тэр мөрөөдлийг нь биелүүлж өгмөөр байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.