"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг аравдугаар сарын 18-ны орой 48 цагийн хугацаатай цагдан хорьсон.
Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан талаар мэдээлсэн. Шүүх хурал нь өнөөдөр 10:00 цагт болж, прокурорын хүсэлтийг хангалаа.
Тодруулбал, шүүхээс Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн байна.