“Баян” Баясаа & “Баян” Базараа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 39 секунд
“Баян” Баясаа & “Баян” Базараа

“Баян” Баясаа & “Баян” Базараа

Овог болтлоо  нэрийнхээ өмнө тодотголтой эрчүүд бол “Баян” Базараа, “Баян” Баясаа нар юм.

77777777777777126252840201606100327

Нэгэнтээ 17 настай жаахан хүү Базараа Монголд байдаг гуравхан Бензний нэгийг унаж гангардаг байсан гэдэг юм билээ. Тухайн үед нь Женко Баттулга, Буян Жагаа нар бенз унадаг байсан аж. Болоогүй Никитоныхныг гарч ирэхэд хөгжим техник хэрэгслэл авч өгч байсан тухай зарим нэг нь өдгөө ярьдаг юм билээ. Даанч энэ бүхэн түүний хувьд түүх болон үлдсэн байх агаад охид хүүхнүүдтэй салж нийллээгээс өөрөөр бичигдэхээ болиод удаж  дээ.

Тэрээр дуучин Д.Оюунтүлхүүртэй гэр бүл болж олонд танигдахаасаа өмнө эхнэртэй байсан гэдэг. Улмаар дуучин бүсгүйтэй эхлүүлсэн амьдралдаа ч нэг их удалгүй цэг тавьсан. Харин дараа нь Д.Болдын “Захиа” дууны клипэнд тоглосон арван жилийн жаахан охин Оюуг амьдралын ханиараа сонгоход нь сониуч нөхөд энэ дурлалын “төгсгөл”-ийг хэдийнэ урьдчилаад харчихсан байв.  Тэдний амьдрал мөн л удаан үргэлжлээгүй бөгөөд  баян эрхмийн дараагийн сонголт мисс Д.Ариунцэцэг болж таарсан. Энэ мэтээр “Баян” Базараагийн дурлалын паян дундрахгүй ээ гэж.

10462797_619235021563329_63353682768566647_n

Харин өнөө “баян” бол өөр. Тэр бол хүүхнүүдтэй нэр холбогдоод байдаггүй. “Ээждээ хайртай бол эхнэрээ хайрла. Хүүхэддээ хайртай бол эхнэрээ хайрла. Эхнэртээ хайртай бол өдөр бүр мэдрүүл” гэж постлоод үзэгчдээс үнэлгээ авсан бий. Энэ мэт түүний нүүрномын постуудаас гэр бүлийн үнэ цэнийг мэдэрсэн нэгэн гэдгийг төвөггүй харж болох ажээ. Харин үзэгчид түүнийг “Үргээлэг” киногоор нь мэдэх бөгөөд “баян” Баясаа л гэлцдэг.

Уг нь найзуудынхаа уран бүтээлийг спонсорлоход гар татдаггүй болохоор ийн нэрийдэх болсон гэдэг юм байна лээ.  Энэ тухай жүжигчин залуу “баян гэдэг ойлголтыг хүн бүр харилцан адилгүй ойлгодог байх. Миний хамгийн дургүй нэр “Баян Баясаа”. Энэ нэрийг шар хэвлэлийнхэн л өгсөн биз. Би үеийнхнийхээ адил ажиллаж, хөдөлмөрлөж яваа эгэл нэгэн эр хүн” гэж ярьсан байдаг юм.

А.ДӨЛ

PHOTONEWS.MN

Архангайд МАН-ын залуус өнгөлж ард түмний итгэл хүлээнэ
Архангайд МАН-ын залуус өнгөлж ард түмний итгэл хүлээнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.