Багахангайчууд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт итгэл хүлээлгэхээ илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 40 секунд
Багахангайчууд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт итгэл хүлээлгэхээ илэрхийллээ

Багахангайчууд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт итгэл хүлээлгэхээ илэрхийллээ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт  МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар, төмөр замын ажилтан албан хаагчидтай уулзаж МАН-ын мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо.

Өнгөрсөн хугацаанд Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байртай болж, Онцгой байдлын хэлтэс туулах чадвар сайтай автомашинаар хангагджээ. Мөн төмөр замын өртөөний орон сууцуудыг шинэчлэн засварлаж, дүүргийн 1 дүгээр хороонд төрийн албан хаагчдын 129 айлын орон сууцыг барьж, залуу боловсон хүчнийг орон сууцаар хангаж эхэлжээ.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, “Хангай” цогцолборт сургуулийг хичээлийн гурван байртай болгож, сургалтын өмнөх боловсролыг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдалтын түвшин нэмэгджээ. Түүнчлэн Эрүүл мэндийн нэгдсэн төвийг шинэчлэн засварлаж сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэй болсноор дүүргийн иргэд үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой болсон байна. Цаашид Багахангай дүүрэгт Улаанбаатар төмөр замын ачиж буулгах, терминалыг байгуулах, шинээр дулааны станц бий болгохоор намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан талаар нэр дэвшигчид онцлон хэлж байв.

Уулзалтын үеэр ажилтан, албан хаагчдын зүгээс Багахангай дүүргийн орон сууцыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй үнээр хамруулах хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг нэр дэвшигчдэд хандан хэллээ. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цөлжилт нэмэгдэж байгаа тул мод тарих, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг захиад МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийллээ. 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар төр түмний төлөө зүтгэж буй төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан үр өгөөжтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ хэлж байлаа. Мөн цаашид иргэдийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор орон сууцны тоог нэмэгдүүлэхэд анхаарч, алслагдсан дүүрэг бус, бүсчилсэн хөгжилтэй ногоон хот болгон хөгжүүлж ажиллана гэсэн юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

	 ЭЗЭНТЭЙ ОНИГОО: Жинхэнэ татаасан онигоонууд
ЭЗЭНТЭЙ ОНИГОО: Жинхэнэ татаасан онигоонууд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.