Н.Батбаяр бааварласан нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
Н.Батбаяр бааварласан нь

Н.Батбаяр бааварласан нь

Монголчуудад “Фортуна” нэрээр алдаршсан УИХ-ын гишvvн, Эдийн засгийн хєгжлийн сайд асан Н.Батбаяр уртхан завсарлагааныхаа дараа гэнэтхэн гарч ирж урьдынхаараа хэвлvvхэн дуугарч эхлэв. Мань эр удтал эмчийн чєлєєтэй байсны эцэст гэгээн дvрээрээ залран ирж АН-ын бvлгийн хуралдаа сууж, Vндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах ажлын хэсгийн ахлагчийн хувиар єнгєрсєн хугацаанд хийж амжуулсан ажлаа хэвлэл мэдээллийнхэнд тайлагнав. Н.Батбаяр гишvvн “Vндсэн хуульд нэмэлт єєрчлєлт оруулах ажлын хэсэгт парламентад суудалтай бvх намын тєлєєлєл орсны дотор анхны Vндсэн хууль батлалцсан долоон гишvvн байгаа. Ажлын хэсэг 10 гаруй удаа хуралдаж, 30 гаруй судалгаа хийв. Vндсэн хуульд єєрчлєлт оруулна гэдэг маш хариуцлагатай ажил учраас ултай, суурьтай судалгаа хийж байна” хэмээв. Ер нь ч гал тахивал ч тахичихдаг, УИХ-ын чуулганд халамцуухан суучихдаг гишvvн маань хэлэх гэснээ хаана ч хэнээс ч хараат бусаар хэлчихдэг нэгэн билээ. Энэ удаа Н.Батбаяр гишvvн “Ерєнхийлєгчийг шууд сонгодгийг хязгаарлаад парламентаас сонгодог болгоно. Жинхэнэ парламентын засаглал руугаа орох буюу Ерєнхий сайдын эрх мэдлийг нэмэгдvvлэх асуудлыг ярьж байна. Vндсэн хуулийн єєрчлєлтийг сонгуулиас зургаан сарын ємнє хийх ёстой тул дээрх єєрчлєлтvvд орсон хуулийн тєслєє удахгvй УИХ-д єргєн барина” хэмээн баавартай мэдэгдэв. 

Эх сурвалж:

"Бүргэдийн баяр" болж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.